нийгэм

Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм
Цаг үе, үйл явдал

Ж.Соронзонг Монгол, Оросын хамтарсан III сургуулийн “менежерийн албан тушаал”-д буцаан томилох боломжгүй гэж шүүх үзлээ

  • By Болортуяа Р
  • 2025-05-20

Монгол, Оросын хамтарсан III сургуулийн захирал асан Ж.Соронзон нь дахин шүүхэд хандаж, “менежерийн албан тушаал”-аасаа халагдаад дахин шүүхэд хандсан талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ. 

Тодруулбал, Ж.Соронзон нь нөхөр Н.Лүндэндорж, дүү Ж.Содбилэг нартаа давуу байдал олгож, 3.3 тэрбум төгрөгийн асуудалд холбогдсон хэргээр ажлаасаа чөлөөлөгдсөн гэгддэг. Улмаар ажилдаа буцаж томилогдохын тулд Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалантай нэг хэсэг шүүхдэлцсэн ч эцэстээ тэрбээр ялагдал хүлээсэн юм. 

Харин сургуулийн захирлын албан тушаалаас чөлөөлсний дараа тус сургуулийн захирлын түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон Б.Болор Ж.Соронзонг Монгол, Оросын хамтарсан III сургуулийн Захиргаа, аж ахуйн хэлтсийн менежерээр томилсон байдаг. Харин тэрбээр өнгөрсөн оны дөрөвдүгээр сарын 17-ны /2024.04.17/ өдөр Ж.Соронзонг уг албан тушаалаас чөлөөлсөн. 

Гэтэл Ж.Соронзон нь тухайн албан тушаалдаа буцаж томилогдохын тулд Монгол, Оросын хамтарсан III сургуулийг хариуцагчаар татан шүүхэд нэхэмжлэл гаргаад байсан юм. 

Тэгвэл тус хэргийг шүүх хурал өчигдөр /2025.05.19/ Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхэд боллоо. Шүүхээс Ж.Соронзонгийн нэхэмжлэлтэй хэргийн зарим хэсгийг хангаж, заримыг нь хангахгүй орхисон байна.

Тодотговол, Ж.Соронзонг Монгол, Оросын хамтарсан III сургуулийн Захиргаа, аж ахуйн хэлтсийн менежерээс чөлөөлснөөс үүдэж, ажилгүй байсан хугацааны цалин хөлс болох 24 сая төгрөгийг олгох шийдвэрийг гаргажээ. Харин түүнийг буцаж тухайн ажилд томилогдох нэхэмжлэлийн шаардлагыг хангаагүй орхисон байна. 

Товчхондоо, Ж.Соронзонг буцааж Монгол, Оросын хамтарсан III сургуулийн Захиргаа, аж ахуйн хэлтсийн менежерээр томилох боломжгүй гэж шүүх үзлээ. 

Post Views: 206

About Author / Болортуяа Р

Previous post
Европын сэргээн босголт, хөгжлийн банкны жилийн уулзалтад Монголбанкны төлөөлөл оролцов
Next post
Монголбанкны Дэд Ерөнхийлөгч Г.Энхтайван Дэлхийн санхүүгийн форумд оролцлоо

You Might Also Like

Цаг үе, үйл явдал

Нэг өдөрт 5174 жуулчин хүлээн авч шинэ рекорд тогтоов

2024-07-03
Цаг үе, үйл явдал

Симба хэмээх  Ц.Батааг хулгайлсан хэргийг шүүнэ

2025-03-24
Байгаль, экологиЦаг үе, үйл явдал

Дэлхийн банкны мэргэжлийн баг Цөлжилтийн эсрэг талуудын 17 дугаар бага хурлын бэлтгэлийг хангах хүрээнд Монголд ажиллахаар болов

2025-10-17
Delhii.mn
Copyright © 2023 Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм

Start typing and press Enter to search