нийгэм

Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм
Улс төр

“Уул уурхай болон албан байгууллагуудын эрчим хүчний тарифыг хэвээр үлдээнэ

  • By Болортуяа Р
  • 2025-02-19

Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн Засгийн газрын хуралдаанаар гаргасан зарим шийдвэрийн талаар мэдээлэл хийлээ.

Тэрээр “Эрчим хүчний үнэ тарифыг өртөгт нь ойртуулах арга хэмжээг Эрчим хүчний зохицуулах хорооноос 2024.11.16-наас мөрдөж эхэлсэн. Үүнээс хойш хэрэглэгчдээс тодорхой хэмжээний санал гомдол ирсэн. 1111 төвд өнөөдрийн байдлаар 390 гаруй гомдол, санал ирсэн. Эрчим хүчний яам цахилгаан түгээх сүлжээнүүдтэй хамтарсан ажлын хэсэг гаргаж, гомдол санал гаргасан иргэд хэрэглэгчтэй уулзаад дуусаж байна. Иргэдийн саналын өнөөдрийн Засгийн газрын хуралдаанд танилцуулсан.

2024 оны жилийн эцсийн байдлаар 1кВт.цаг эрчим хүчний үнийн өөрийнх нь өртөг 280 төгрөг байсан. Дундаж тариф 216 төгрөг байсныг 285 болгоход 30 орчим хувийн нэмэгдэл гарсан.

Иргэдийнхийг гурван шатлалтайгаар нэмсэн. Эхнийх нь 150кВт.цаг хүртэлх хэрэглээтэй хэрэглэгчийн дундаж тариф 140 төгрөг байсныг 175 төгрөг болгосон. 150-300кВт.цаг цаг хүртэлх хэрэглээг 256 төгрөг болгосон. Ойролцоогоор 66 хувь нэмэгдсэн. 300кВт.цаг цагаас дээш хэрэглээг 154 төгрөг байсныг 285 төгрөг болгоод 85 хувиар нэмсэн. Үнэн. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр 30 хувь нэмнэ гэчхээд 30-аас өндөр хувиар нэмсэн гэдэг шүүмжлэл явсан. Анх танилцуулга хийхдээ буруу мэдээлсэн.

Харин уул уурхайн бизнес эрхлэгч аж ахуй нэгжүүдийнх 294 төгрөг байсныг 342 төгрөг болгосон. Аж ахуй нэгжүүдийнх 222 төгрөг байсныг 285 төгрөг болгосон.

Нэгэнт шийдвэр гарсан, гэвч шүүмжлэл байгаа учраас нэг арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр боллоо. Эрчим хүчний зохицуулах хороо ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар хоёр шийдвэрт өөрчлөлт оруулна.

Үүнд уул уурхайн тарифыг 342 төгрөг буюу 16 хувиар нэмснийг хэвээр үлдээж байгаа. Мөн ААН-үүдийнх 222 төгрөг байсныг 30 хувиар 291 төгрөг болгосон шийдвэрийг мөн хэвээр үлдээж байна.

 Иргэдийн тухайд 700 кВт.цаг хүртэл цахилгааны хөнгөлөлт эдэлдэг байсныг 1500 кВт.цаг болгон нэмэгдүүлсэн. 1500 кВт.цагаас дээш гарсан тохиолдолд 50 хувиар хөнгөлж байсныг 3000 кВт.цаг болгон нэмэгдүүлсэн. 3000кВт.цагаас дээших хэрэглээний 50 хувийг бууруулах өөрчлөлт оруулж байгаа. Шөнийн цахилгааны хөнгөлөлтийн хугацаа өглөөний 06:00 цаг хүртэл байсныг 09:00 цаг болгон сунгахаар боллоо.

Энэ хөнгөлөлтийг хэрэгжүүлэхэд 43 орчим тэрбум төгрөг шаардлагатай байгаа. Үүний эх үүсвэр Эрчим хүчний сайдын багц дээр татаас хэлбэрээр явна. 2025 оны төсөвт суулгасан байсан” хэмээв.

Post Views: 197

About Author / Болортуяа Р

Previous post
Арилжааны банкууд хамтарч АТМ-ны гүйлгээний шимтгэлээ бууруулсаар байна
Next post
1072 хувьцааны ногдол ашгийн үлдэгдэл 200 000 төгрөгийг хоёр хувааж Сар шинийн өмнө болон дараа нь олгоно

You Might Also Like

Улс төр

Нийслэлд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 30 дуудлага бүртгэгджээ

2024-03-04
Улс төр

2025 онд “Хермес” төв, Геологийн төв лаборатори,Нарны замд нүхэн гарц байгуулна

2024-11-12
Улс төр

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 28, хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн 100 дуудлага бүртгэгджээ

2024-02-19
Delhii.mn
Copyright © 2023 Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм

Start typing and press Enter to search