нийгэм

Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм
Цаг үе, үйл явдал

Монгол Улсын гадаад валютын албан нөөц 5.2 тэрбум ам.долларт хүрлээ

  • By E. Erel
  • 2025-07-04


Монгол Улсын гадаад валютын албан нөөц зургаадугаар сарын эцэст өмнөх сараас 0.24 хувиар өсөж, 5.2 тэрбум ам.долларт хүрснээр валютын төлбөртэй импортын 6 орчим сарын хэрэгцээг хангахуйц түвшинд хүрчээ. Ингэснээр өмнөх оны мөн үетэй харьцуулахад 7.59 хувиар өссөн бол оны эхэн үетэй харьцуулахад 5.51 хувиар буураад байна. Эхний зургаан сарын урьдчилсан гүйцэтгэлээр Монгол Улсын төлбөрийн тэнцэл 470 орчим сая ам.долларт хүрсэн нь оны эхнээс гадаад валютын албан нөөц буурахад нөлөөлсөн байна. Цаашид түүхий эдийн үнийн уналттай холбоотойгоор экспортын орлого буурсаар байх тохиолдолд төлбөрийн тэнцэлд ирэх сөрөг нэмэгдэх эрсдэлтэй бөгөөд алт тушаалтыг нэмэгдүүлэх нь тус дарамтыг бууруулах нэг хүчин зүйл болно. Монголбанк одоогоор валютын нөөцийнхөө 15 орчим хувийг алтаар байршуулж байна. Монголбанк гадаад валютын дуудлага худалдаагаар зургаадугаар сард 480 сая ам.долларыг банкнуудад нэг болон ялгаатай ханшаар нийлүүлсэн бөгөөд ингэснээр аж ахуйн нэгжүүдийн валютын төлбөртэй бараа, үйлчилгээний төлбөрийг саадгүй гүйцэтгэх нөхцөл бий болсон гэсэн үг юм.

Post Views: 463

About Author / E. Erel

Previous post
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП 10 АЖ АХУЙН НЭГЖИЙГ ТЭРГҮҮЛЛЭЭ
Next post
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-Д ОНЦГОЙ ДЭГЛЭМ ТОГТООЖ, БҮРЭН ЭРХТ ТӨЛӨӨЛӨГЧИЙН БАГ ТОМИЛЛОО

You Might Also Like

Цаг үе, үйл явдал

Хүүхэлдэйн театр сурагчдын амралтад зориулж уран бүтээлээ толилуулна

2025-03-28
Цаг үе, үйл явдал

Өнөөдрөөс нийтийн тээврийн дараах чиглэлийн автобус 05:40 цагаас явж эхэлнэ

2024-06-03
Цаг үе, үйл явдал

И-Монголиа системээр 1072 хувьцааны ногдол ашгийн үлдэгдлээ хэрхэн хүлээн авах сонголтоо хийгээрэй

2025-04-08
Delhii.mn
Copyright © 2023 Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм

Start typing and press Enter to search