нийгэм

Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм
Дэлхий

БНХАУ: А92 автобензины үнэ 3026 төгрөг байна

  • By Болортуяа Р
  • 2025-10-21

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам шатахуун хомсдоод буй асуудлаар импортлогч аж ахуй нэгжүүдтэйгээ уулзалт хийжээ. Улмаар салбар яам болон ААН хамтарсан Ажлын хэсэг БНХАУ-ын экспортлогч компанитай уулзахаар Бээжин хот руу явж байгаа гэдэг мэдээлэл байна. Энэ хүрээнд евро-5 стандартын АИ-92 автобензинийг БНХАУ-аас авах хэмжээг ХОЁР ДАХИН нэмэгдүүлэх чиглэлээр хэлцлүүдийг хийнэ гэгдэж буй юм.

“GlobalPetrolPrices” сайт БНХАУ-д A-95 шатахуун хэр үнэтэй байгааг хамгийн сүүлд аравдугаар сарын 13-нд шинэчилжээ. Тус сайт БНХАУ-ын Үндэсний хөгжил болон шинэчлэлийн комиссыг эх сурвалж хэмээн дурдан 13-ны байдлаар шатахуун литр нь 7.59 юань байсан гэж мэдээлсэн юм. Одоогийн ханшаар энэ нь 3,828 төгрөг хүрнэ. Харин дизель түлш 6.7 юань буюу 3379 төгрөг байжээ.

БНХАУ-ын Үндэсний статистикийн хороо энэ сарын 10-нд бараа бүтээгдэхүүний үнийн тоо баримт нийтэлсэн юм. Тус тоо баримт нь есдүгээр сарын 21-нээс 30-ны хооронд бүртгэгдсэн үнийн дундаж. Нийтэлсэн статистикаас харвал A92 автобензин тонн нь 8103.6 юань хүрсэн байна. Нэг тонн A92 автобензин нягтаасаа хамаараад 1300-1400 литр байдаг. Дундажлаад 1350 литр гэж үзвэл 1 литр А92 автобензин 6 юань буюу 3026 төгрөг болж байна.

Post Views: 163

About Author / Болортуяа Р

Previous post
Холливудын од Кэйт Бланшетт байгаль хамгааллын ажилчин болжээ
Next post
Луврын музейгээс хулгайлагдсан үнэт эдлэл 88 сая еврогоор үнэлэгдэнэ

You Might Also Like

Дэлхий

ОХУ олон улсын дэвшилтэт бүс нээснээ зарлав

2026-01-02
Дэлхий

Хиймэл оюун ухаан ашиглан 4 жилийн дараа хавдар болох байсан цэгийг илрүүлжээ

2024-08-20
Дэлхий

Умард Солонгос Өмнөд Солонгосын хил дагуу хэсэгчилсэн хана босгожээ

2024-06-21
Delhii.mn
Copyright © 2023 Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм

Start typing and press Enter to search