Парисын алдарт Луврын музейгээс саяхан 88 сая еврогоор үнэлэгдэх үнэт эдлэл хулгайлагдсан билээ. Франц улсын прокурор Лауре Беккуу RTL радиод өгсөн ярилцлагадаа хэлэхдээ: “Эдгээр үнэт эдлэлүүд “гайхширмаар” их өндөр үнэ өртөгтэй ч Францын түүхэн өв хамгийн их хохирол амссан хэрэг боллоо” гэжээ. Эдгээр үнэлж баршгүй үнэт эд зүйлсийн дотор эзэн хаан Наполеоны эхнэртээ өгсөн очир эрдэнэ, маргад эрдэнийн зүүлт, III Наполеоны эхнэр Евгений хатан хааны титэм, хатан хаан Мари-Амелигийн эзэмшиж байсан хэд хэдэн эд зүйлс байсан байна.

Прокурор Беккуау үнэт эдлэлийн үнэ цэнийг зарлах нь дээрэмчдийг юу хулгайлснаа ахин нэг удаа бодоход хүргэнэ гэж найдаж байгаагаа хэлээд, “Хэрвээ хулгайчид эдгээр үнэт эдлэлийг эд мөрийн баримтаа үлдээхгүйн тулд муу санаалж хайлуулвал өндөр үнээр бусдад худалдаалж чадахгүй гэдгийг мөн дурдсан байна. Түүнчлэн Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон энэ дээрмийн үйлдлийг Францын өв соёлд халдсан хэрэг гэж хэлсэн байна.

Өнгөрсөн ням гарагт маск зүүсэн дөрвөн хулгайч механик өргөгчөөр тоноглогдсон ачааны машин ашиглан Сена мөрний ойролцоох тагтаар Галерие д’Аполлон руу нэвтэрчээ. Тэдний хоёр нь нэг давхрын шилэн цонхыг батерейгаар ажилладаг дискний таслагч ашиглан зүсээд музейд орсон байна. Хулгайчид гадаа байсан машинаа шатаахыг завдсан ч музейн ажилтан урьдчилан сэргийлж чадсан байна. Тэд скутерээр зугтсан байна.

Урьдчилсан мэдээгээр Луврын гурван өрөө тутмын нэг нь камергүй, өргөн дохиоллын систем нь ажиллахгүй байгаа нь тогтоогдсон тул тус улсын соёлын байгууллагуудын эргэн тойронд аюулгүй байдлын арга хэмжээг чангатгасан байна. Хулгайчдын үйлдлийг зохион байгуулалттай байсныг харгалзан мэргэжлийн хүмүүсийн багийг хөөж байна гэж үзэж байна.


