нийгэм

Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм
Дэлхий

“Тесла” компани нийт ажилчдынхаа арван хувийг цомхотгоно гэж мэдээллээ

  • By Болортуяа Р
  • 2024-04-17

АНУ-ын технологийн томоохон үйлдвэрлэгч “Тесла” компани дэлхий даяарх нийт ажилчдынхаа 10 хувийг цомхотгоно гэж мэдээлжээ. Дэлхий даяар борлуулалт нь унаж, өөр бусад цахилгаан автомашин үйлдвэрлэгчидтэй үнийн өрсөлдөөнтэй байгаа тул ийм шийдвэр гаргасан гэж тайлбарлаж байгаа юм.

“Тесла” компанийн Ерөнхий захирал Илон Маск компанийнхаа цаашдын өсөлтийг хурдасгахын тулд таван жил тутам бүтцийн өөрчлөлт хийнэ гэж мөн Х цахим хуудсандаа бичсэн байна.

Нийт ажилчдынхаа 10 хувийг цомхотгож байгаагаас гадна “Тесла”-гийн баттерей үйлдвэрлэлийн салбарын захирал Дрю Баглино, Олон нийтийн бодлого хариуцсан дэд ерөнхийлөгч Рохан Пател нар ажлаа өгч байгааг Илон Маск цахим хуудсаараа дамжуулж мэдэгдлээ.

Санхүү хөрөнгө оруулалтын шинжээчид “Тесла” ажилчдаа цомхотгох нь стратегийн хувьд ач холбогдолтой гэж үзэх нэг хэсэг байгаа бол томоохон албан тушаалтнуудаа чөлөөлж байгаа нь өнөөдрийн хувьд хамгийн муу мэдээ нь болж байна гэж үзэх хэсэг бас байна.

Жил хүрэхгүй хугацааны өмнө “Тесла”-гийн Санхүүгийн албаны захирал Зак Киркхорн мөн ажлаа өгч байгаагаа мэдэгдэж байсан юм.

Ажлын байраа цомхотгож байгаа талаараа Илон Маск нийт ажилчдадаа мэдэгдэхдээ “Компанийн цаашдын өсөлтөд бэлтгэж байгаа энэ цаг үед бид зардлаа аль болох танаж, бүтээмжээ нэмэгдүүлэх бүхий л нөөц бололцоог эрэлхийлэх нь чухал” гэж дурдсан байна.

Эх сурвалж: Reuters

Post Views: 383

About Author / Болортуяа Р

Previous post
Улсын хэмжээнд нийт 1.098.450 мал амьтны сэг зэмийг булшлах арга хэмжээг зохион байгууллаа
Next post
“Багш солилцоо”-ны хөтөлбөрт хамрагдсан 10 багш БНСУ-ыг зорилоо

You Might Also Like

Дэлхий

“American Airlines”-ын онгоц нисдэг тэрэгтэй мөргөлджээ

2025-01-30
Дэлхий

БНСУ: Ой хээрийн түймрээс болж 18 хүн амь насаа алджээ

2025-03-26
Дэлхий

Дэлхийн хамгийн аюултай 10 спорт

2024-05-17
Delhii.mn
Copyright © 2023 Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм

Start typing and press Enter to search