Холливудын од, жүжигчин Кэйт Бланшетт жүжигчний ажлаасаа чөлөө авч, ургамлын үр хамгаалах ертөнцөд өөрийгөө зориулахаар болсон байна. Тэрээр өөрийн төрөлх нутаг болох Австралийн “Banksia” төрөл зүйлийн үрийг хамгаалахаар шийдсэн гэнэ. Уг төрөл зүйлийн ургамалын онцлог нь маш өндөр температурт л үрээ гаргадаг бөгөөд гаднах төрх нь алх болон жорлон угаадаг сойз хоёрын эрлийз шиг харагддаг ч түүнээс дэлгэрэх зүйл нь үнэхээр гайхалтай гэж алдарт жүжигчин маань хэлжээ.

Кэйт Бланшетт хэлэхдээ: Би Уэйкхурстийн байгалийн сайхныг хараад үнэхээр гайхширсан. Би байгальд байхдаа үргэлж сэргэж, шинэчлэгдэж байгаагаа мэдэрдэг”,
“Би энд өрнөж буй ажил болон үрийн санг хараад сэтгэл үнэхээр хөдөлсөн. Тиймээс би энэ бүхний төлөө олон зүйлс хийж чадна гэж бодсон. Надад маш их урам зориг өгсөн.
MSB нэртэй үрийн сан нь дэлхийн 40,000 зэрлэг ургамлаас цуглуулсан 2.5 тэрбум гаруй үрийг хадгалдаг бөгөөд маш олон төрлийн хэлбэр, хэмжээ, өнгөний ялгаатай үрийг сайтар боловсруулж, хатааж, -20 хэмийн хүйтэнд хөлдөөгчид цуглуулж хадгалдаг байна.
Уг үр хамгаалах төслийг анх 2000 онд одоогийн Их Британи улсын хаан Чарлес санаачилж байжээ. Тэрээр Кэйт Бланшетттэй хамт “Unearthed: The Need For Seeds” төслийн тухай “Kew” подкастын тусгай дугаарт оролцох үеэрээ олон төрлийн ургамлын төрөл зүйл устаж байгаад санаа зовж байгаагаа ярьсан бөгөөд тэрээр “Би ширэнгэн ой модыг сүйтгэж, онцгой шинж чанартай гайхалтай төрөл зүйлийн ургамал устаж үгүй болж байгаа явдал үнэхээр чухал болохыг мэднэ” гэж тэр подкаст ярьжээ.

Үрийн сан анх нээгдэх үед түүнийг “мөхлийн сан” буюу зэрлэг ургамлыг устахаас хамгаалах үрийн нөөц гэж үзэж байв. Гэвч 25 жилийн дараа уг үрийн цуглуулгыг аюулд өртсөн орчныг нөхөн сэргээх зорилгоор ашиглаж байна.
Кейт Бланшеттай хамтарч буй MSB үрийн санд ажилдаг доктор Элинор Бреман “Бид эдгээр үрийг байгальд нь буцаан тарихыг хүсч байгаа” бөгөөд “Бид үрийг амьд үлдэх амьдрах орчинд нь буцааж тарих хүртэл нь үрийн санд аюулгүй орчинд хадгалж байна” гэж хэлжээ.
2019 онд Австрали даяар гарсан хүчтэй ой хээрийн түймрийн дараа ургамлыг нөхөн сэргээхэд тус үрийн сан тусалсан бөгөөд MSB үрийн санд Австралийн бараг 9000 төрлийн ургамалын үр хадгалагдаж байна.


