нийгэм

Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм
Дэлхий

Япон улс анх удаа эмэгтэй ерөнхий сайдтай болох магадлал байна

  • By Болортуяа Р
  • 2025-10-04

Японы эрх баригч Либерал Ардчилсан намын даргаар эдийн засгийн аюулгүй байдлын сайд асан Такаичи Санаэ сонгогдлоо.

Тэрбээр намын даргын төлөө өрсөлдсөн нэр дэвшигчдийг ялж, “LDP” намыг тэргүүлсэн анхны эмэгтэй боллоо. Ингэснээр эрх баригч Либерал Демократик нам өнөөдөр (2025.10.04) албан ёсоор шинэ даргатай болов. Такаичи хэлэхдээ “Баярлах цаг биш, харин жинхэнэ сорилт одооноос эхэлж байна гэдгийг би мэднэ. Цаашдаа бидний хийх ажил уул мэт овоорч байгаа бөгөөд бүгдийнх нь дэмжлэгтэйгээр хамтдаа ажиллах ёстой. Та бүхэнтэй хамт би LDP-ийг илүү эрч хүчтэй, иргэдийн түгшүүрийг итгэл найдвар болгон хувиргадаг эерэг нам болгохын төлөө чармайн ажиллана” хэмээжээ.

Тэрбээр намынхаа суудлын тоо парламентэд буурч байгааг дурдаад, намын гишүүн бүр хичээнгүй ажиллах ёстойг онцолж, өөрөө бүр ч илүү ажиллах болно гэж мэдэгджээ. Мөн ажил амьдралын тэнцвэр гэх хэллэгийг үгийн сандаа дахин хэрэглэхгүй гэж онцолсон байна.

Намын даргын төлөө таван хүн өрсөлдсөн бөгөөд эхний шатны санал хураалтад:

Эдийн засгийн аюулгүй байдлын сайд асан Такаичи Санаэ — 183 санал

Хөдөө аж ахуйн сайд Коизүми Шинжиро — 164 санал

Тэргүүн нарийн бичгийн дарга Хаяаши Ёшимаса — 134 санал

Эдийн засгийн аюулгүй байдлын сайд асан Кобаяаши Такаяүки — 59 санал

Намын нарийн бичгийн дарга асан Мотэги Тошимицү — 49 санал тус тус авчээ.

Үүний дараа Такаичи болон Коизүми нар хоорондын шийдвэрлэх шатны санал хураалтад оролцож, Такаичи 185 санал авч, Коизүмигийн 156 саналаас давж ялалт байгуулсан байна. Одоо тэр парламентын санал хураалтад оролцоно. Доод болон Дээд танхим хамтран Японы Ерөнхий сайдыг шийдвэрлэдэг. Эрх баригч эвсэл одоогоор аль ч танхимд олонхгүй байгаа ч сөрөг хүчний намууд нэгдэх эсэх нь тодорхойгүй байна. Хэрэв Такаичи энэ санал хураалтад ялбал Японы анхны эмэгтэй Ерөнхий сайд болж, түүхэнд тэмдэглэгдэн үлдэх юм.

Post Views: 129

About Author / Болортуяа Р

Previous post
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-Д АЖИЛЛАЛАА
Next post
Тэйлор Свифтийн бизнесийн эзэнт гүрэн тэлж түүний хөрөнгө 2.1 тэрбум ам.долларт хүрчээ

You Might Also Like

Байгаль, экологиДэлхий

Их Британид хийсэн археологийн малтлагаар хүн төрөлхтөн анх гал ашиглаж эхэлсэн үеийг дахин тодорхойлов

2025-12-12
Дэлхий

Этиоп улс 50 жилийн дараа хөрөнгийн биржээ дахин нээлээ

2025-01-13
ДэлхийЦаг үе, үйл явдал

МОНГОЛ УЛС БОЛОН ОМАНЫ СУЛТАНТ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ САЛБАР ДАХЬ ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛНЭ

2025-10-15
Delhii.mn
Copyright © 2023 Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм

Start typing and press Enter to search