нийгэм

Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм
Дэлхий

Эхнэрээ олон жилийн турш хүчирхийлсэн нөхөрт 20 жилийн ял оноолоо

  • By Болортуяа Р
  • 2024-12-20

Авиньон хотын оршин суугч 72 настай эмэгтэй Жизель Пеликот нөхөр нь түүнийг арав гаруй жилийн турш мансууруулж унтуулж байгаад өөрөө болон өөр олон арван эрэгтэйгээр хүчирхийлүүлсэн хэргийг олон нийтэд зарлаж шүүхэд хандсан юм. Энэ хэрэг Франц улсыг төдийгүй дэлхийн нийтийг багагүй цочирдуулж, шүүх хурал нь өнгөрсөн гурван сарын турш үргэлжилж өчигдөр шийдвэрээ танилцуулсан байна.

Энэ хэрэгт нийт 84 эрэгтэй холбогдож, тэдгээрийн 50 нь ял шийтгэл сонссон байна. Хэргийн гол буруутан 72 настай Доминик Пеликотын эсрэг прокуроруудын үүсгэсэн бүх зүйл ангийн гэмт хэрэгт түүнийг гэм буруутай гэж үзэн 20 жилийн хорих ял оноожээ. Энэ нь түүний буруутайд тооцсон гэмт хэргүүдэд оноож болох ялын хамгийн дээд хэмжээ юм байна. Харин үлдсэн 49 хүнд бэлгийн хүчирхийллийн хэргээр 3-15 жилийн хорих ялыг оноожээ.

Шүүх хурлын шийдвэрийг сонсох үеэр хатагтай Пеликот, үр хүүхдүүд, гэр бүлийнхээ гишүүдийн хамт шүүх танхимд ирсэн байна. Уг хэрэг Франц улсын түүхэнд хамгийн олон хүн холбогдсон хүчирхийллийн гэмт хэрэг боллоо. Шүүхийн гадаа Пеликотыг дэмжиж олон зуун иргэн цуглаж жагсжээ. Тиймээс шүүхийн өмнөх төв замыг цагдаа нар хаасан аж. Жагсаал хийж байсан хүмүүс Жизелийн нэрийг дуудаж, эмэгтэйчүүдийн эрхийн төлөө дуу дуулцгаасан байна.

Доминикийн бэлгийн хүчирхийллийн хэргүүд 2020 онд анх цагдаад мэдэгдэж, хамтран хүчирхийллийн гэмт хэрэг үйлдсэн зарим хүмүүсийн хамт баригдсан. Хэргүүд нь ил болсны дараа Жизель гэр бүлээ цуцлуулж, өөрт тохиосон хэргийг нийгэмд сэрэмжлүүлэх үүднээс нэр төрөө үл тоож олон нийтэд дэлгэсэн юм. Доминик эхнэрээсээ гадна охин Кэролайн Дариан болон бэрүүдийнхээ зүй зохисгүй зургуудыг авсан нь илэрсэн. Түүнийг охиноо мөн мансууруулж, хүчирхийллийн гэмт хэргийн хохирогч болгосон хэрэгт гэм буруутай гэж үзсэн. Өнгөрсөн сард шүүх хурлын үеэр охин Кэролайн нь шүүх танхимд эцэг рүүгээ “Би дахиж чамайг хэзээ ч харахгүй. Чи нохой шиг орь ганцаараа үхэх болно” хэмээн орилж байжээ. Доминик Пеликот 2011-2020 он хүртэл арван жилийн хугацаанд зүй бус бусармаг гэмт хэргээ үйлдсэн. Мансууруулж өөрийгөө удирдах ухаангүй болсон Жизель Пеликотыг хүчирхийлж, бичлэг хийсэн байсан олон мянган баримт зөөврийн компьютерээс нь олджээ.

Post Views: 216

About Author / Болортуяа Р

Previous post
Булоны  Бейсэний бээвийлт ба Загджавын  Мэндсайханы уурсаан 
Next post
Л.Оюун-Эрдэнэ: Иргэн бүрд 135 мянган төгрөгийн хуримтлал үүссэн

You Might Also Like

Дэлхий

Ирээдүйг тандахуй: 2024 оныг тодорхойлох дэлхийн 10 гол чиг хандлага

2024-01-15
ДэлхийУлс төр

Ираны нүүрсний уурхайд метан хий алдагдаж дэлбэрэлт болжээ

2024-09-23
Дэлхий

Лос-Анжелесийн ой хээрийн түймэр Сан Франциско хотоос ч том талбайг хамран асч байна

2025-01-13
Delhii.mn
Copyright © 2023 Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм

Start typing and press Enter to search