Дуучин Тэйлор Свифт зөвхөн цомог болон тоглолтын билет зараад тэрбумтан болоогүй гэдгийг хүмүүс бараг мэддэггүй. Тэр цомог болон тоглолтын билетийн борлуулалтаас эхлээд зочид буудлын өрөөний захиалгад хүртэл нөлөөлж чаддаг инфлүнсэр- бизнесс эмэгтэй болж, эдийн засгийн бүхэл бүтэн экосистемийг бий болгож чадсан од юм.

Тэйлор Свифт 2023 оны байдлаар тэрбумтан дуучин гэдэг статустай болсон байдаг. Bloomberg Billionaire’s Index-ийн тооцоолсноор түүний хөрөнгө сүүлийн хоёр жилийн хугацаанд дахин тэрбум доллараар өсөж, одоогийн байдлаар түүний хөрөнгө 2.1 тэрбум доллар болсон байна. Түүний “Eras Tour” хэмээх аялан тоглолт болон тоглолтын баримтат кино зэрэг нь түүнд ихээхэн ашиг өгсөн бол анхны цомгийнхоо мастер бүх эрхийг өөрөө худалдаж авснаар Тэйлорын хөрөнгө огцом өсөх шалтгаан болсон байна.
Тейлор Свифтийн “Eras tour” аялан тоглолт нийт 51 хотыг тойрсон бөгөөд тасалбарын борлуулалтаас 2,2 тэрбум долларын гэнэтийн орлого олсоноор бүх цаг үеийн хамгийн өндөр орлоготой аялан тоглолт болж чадсан байна.

Question Pro судалгааны компанийн мэдээлснээр Swifties “Eras tour” аялан тоглолтын хүрээнд Америкчууд ойролцоогоор 5 тэрбум доллар зарцуулсан байна. АНУ-ын Аялал жуулчлалын нийгэмлэгийн мэдээлснээр “Eras tour” аялан тоглолтыг үзэхээр ирсэн үзэгчид, зочид буудал, хоол хүнс, бараа бүтээгдэхүүнд дунджаар 1300 доллар зарцуулсан гэж мэдээлжээ.


