нийгэм

Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм
Цаг үе, үйл явдал

“Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын бага хурлыг 10 дахь удаагаа зохион байгуулна

  • By Nomio Nomin
  • 2025-06-03

“Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын бага хурал энэ сарын 5, 6-ны өдрүүдэд 10 дахь удаагаа болох гэж байна. Энэхүү хурлыг Гадаад харилцааны яам болон Стратегийн судалгааны хүрээлэн хамтран жил бүр зохион байгуулдаг. 

Монгол Улс 1980-аад оноос Зүүн хойд Азийн яриа хэлэлцээний механизмыг бий болгохыг тууштай зорьж ирсэн ба 2013 онд Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” санаачилгыг дэвшүүлж, олон улсын бага хурлыг 2014 оноос амжилттай зохион байгуулж ирсэн. Энэ удаагийн бага хурлыг “Зүүн хойд Азийн аюулгүй байдлын сорилт, боломж”, “Зүүн хойд Ази дахь олон талт хамтын ажиллагаа”, “Уур амьсгалын өөрчлөлт ба аюулгүй байдлын сорилт”, “Зүүн хойд болон Төв Азийн бүс нутгийн хамтын ажиллагаа”, “Эрчим хүчний сөрөн тэсвэрлэх чадавх ба уур амьсгалын өөрчлөлт” гэсэн үндсэн таван салбар хуралдааны хүрээнд зохион байгуулахаар төлөвлөж байна.

Манай улсын энхийг эрхэмлэсэн, нээлттэй, бие даасан, олон тулгуурт гадаад бодлогын үндсэн зарчимд нийцсэн энэхүү арга хэмжээг өнгөрсөн хугацаанд тогтмол зохион байгуулснаар бүс нутгийн аюулгүй байдлын асуудал, тэдгээрийг шийдвэрлэх, итгэлцлийг бэхжүүлэх талаар хэлэлцүүлэг өрнүүлэх яриа хэлэлцээний уламжлалт индэр болж ирсэн билээ.

Post Views: 225

About Author / Nomio Nomin

Previous post
Л.Оюун-Эрдэнэ огцров. Олон даалгавар бүгдэд үлдэв
Next post
Биллиардын тамирчин Б.Нарантуяа спортын ертөнцөд шуугиан тарилаа

You Might Also Like

Цаг үе, үйл явдал

Сүхбаатарын талбайд мэргэжлээ сонгоход туслах нээлттэй өдөрлөг өнөөдрөөс эхэлнэ

2025-05-19
Иргэний боловсролЦаг үе, үйл явдал

“Шинэ Монгол” ТББ-аас Төрийн өмчийн Ерөнхий боловсролын 120 сургуулийн менежментийг сайжруулахад дэмжлэг үзүүлж, зөвлөн тусалж байна

2025-03-31
Цаг үе, үйл явдал

Монголын хуучир хөгжмийн гоцлол аялгуу Москва хотод болох ОУ-ын фестивальд эгшиглэнэ

2025-11-07
Delhii.mn
Copyright © 2023 Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм

Start typing and press Enter to search