нийгэм

Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм
Цаг үе, үйл явдал

Алтны үнэ унц нь $3000 даваад буй энэ үед дотоодын олборлогчдын хувьцааны ханш өсөлттэй байна

  • By Nomio Nomin
  • 2025-03-18

Төв банкнуудын алт худалдан авалт өндөр байгаа нь үнийн өсөлтөд түлхэц болж байна 

Алтны үнэ унц нь 3000 ам.доллар даваад буй энэ үед дотоодын алт олборлогч компаниудын хувьцааны ханш эрчимтэй өсөөд байна. Тухайлбал: Торонтогийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Steppe Gold”-ийн хувьцааны ханш энэ он гарсаар 17.2 хувиар өслөө.

Харин энэ онд анхны алтаа гарган авахаар зорьж буй Торонто, Монголын Хөрөнгийн биржид давхар бүртгэлтэй “Erdene Resource Development” компанийн хувьцааны ханш 44 орчим хувиар өссөн байна.

Түүнчлэн дэлхийд алт олборлолтоор тэргүүлэгч “Newmont” болон “Barrick Gold” компанийн хувьцааны ханш энэ хугацаанд 20 орчим хувиар өсөөд байгаа юм.

Хөрөнгө оруулалтын банкнууд алтны үнэ өсөлтөө хадгалах төсөөлөл танилцуулж байгаа нь эдгээр компанийн санхүүгийн тайланд эергээр тусаж, улмаар хувьцааны ханш нь алтны үнийг даган өсөх боломжтой гэж таамаглаж байна.

Үүнээс гадна алтны үнэ өндөр байгаа ч Төв банкнуудын худалдан авалт эрчээ хадгалсаар байгааг Дэлхийн алтны зөвлөлийн дата харууллаа. Худалдан авалтаар тэргүүлэгч БНХАУ-ын Төв банкны хувьд сүүлийн дөрвөн сар дараалан алт худалдан авч, нийт нөөц нь 73.6 сая унц болоод байгаа аж.

“АНУ-ын бодлогын тодорхойгүй байдал нь алтны эрэлт өсөхөд нөлөөлж байгаатай зэрэгцээд Төв банкнуудын худалдан авалт өндөр хэвээр байх төлөвтэй” гэж “Goldman Sachs”-ийн шинжээчид онцолж байна.

via Bloombergtv.mn

Post Views: 296

About Author / Nomio Nomin

Previous post
Үйлчилгээний салбарын ажиллагсдын цалин 1.7 сая төгрөг байна
Next post
Сансарт найман сар гацаад байсан хоёр сансрын нисгэгч эх дэлхийдээ ирлээ

You Might Also Like

Цаг үе, үйл явдал

Америкийн нэгдсэн улсын цагаачлалын бус визийн журам шинэчлэгджээ

2024-05-31
Цаг үе, үйл явдал

Энэ онд шинээр 1.8 км үерийн далан барьжээ

2024-10-08
Цаг үе, үйл явдал

“Autism Fair” мэдээллийн яармаг ONE Event Hall-д зохион байгуулагдаж байна

2025-04-02
Delhii.mn
Copyright © 2023 Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм

Start typing and press Enter to search