нийгэм

Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм
Цаг үе, үйл явдал

ОБЕГ: Ой, хээрийн түймрийн улмаас 4,3 тэрбум төгрөгийн хохирол учирчээ

  • By Болортуяа Р
  • 2025-04-22

Онцгой байдлын ерөнхий газраас 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс 05 дугаар сарын 15-ны өдрийн хооронд ой, хээрийн түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх “Сэргийлье, Хамгаалъя” аяныг улсын хэмжээнд өрнүүлж байна. Хаврын “хуурайшилтын үе” гэж 03-р сарын 20-ны өдрөөс 06-р сарын 10 хүртэлх хугацааг хэлдэг.

Ой, хээрийн гал түймрийн шалтгаан нь урьдчилсан байдлаар 5 буюу 7,8% нь сумдын төвлөрсөн хогийн цэгээс, 3 буюу 4,7% нь үнс нурмаас, 1 буюу 1,5% нь гэрийн яндангаас, 3 буюу 4,7% нь автомашинаас, 3 буюу 7,4% нь шашны зан үйлээс, 5 буюу 7,8% нь бууц, 44 буюу 68,7% нь шалтгаан тогтоогдоогүй байна. Шалтгаан тогтоогдоогүй шалтгааныг тогтоохоор хууль хяналтын байгууллага ажиллаж байна.

Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар /2025. 04. 22./ Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэг, нийт 12 аймгийн 45 суманд 66 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдсэн байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 33.3% өссөн дүнтэй байна.

Хээрийн гал түймэрт урьдчилсан байдлаар ойн 2761 га, хээрийн 691,438 га талбай, 1 байшин, 41 гэр, 2 автомашин, 6 мотоцикл, 75 малын хашаа, 25 өвөлжөө, 6,323 мал, 7230 боодол өвс, 80 шуудай тэжээл өртөж, 4.3 тэрбум төгрөгийн хохирол учирсан байна.

Түймэр унтраах ажиллагаанд Онцгой байдлын байгууллагын 852 алба хаагч, 116 автомашин, Хилийн цэргийн 84 алба хаагч, 9 автомашин, Зэвсэгт хүчний 24  алба хаагч, 2 автомашин, Цагдаагийн байгууллагын 4 алба хаагч, 1 автомашин, орон нутгийн 2658 хүн 474 автомашин, нийт 3622 хүн, 602 автомашинтай ажиллажээ.

Иймд иргэн бүр сонор сэрэмжтэй байж, ой, хээрийн түймрийн аюулын улмаас хохирол амсахгүй байх, байгаль эх дэлхийгээ хайрлан хамгаалахыг уриалж байна.

Эх сурвалж: ОБЕГ

Post Views: 201

About Author / Болортуяа Р

Previous post
Мексик: Бүрэн автоматажсан интрацитоплазм үр суулгах технологийн тусламжтай үр тогтсон хүүхэд хорвоод мэндэллээ
Next post
УИХ-ын гишүүн Ж.Баясгалан: Сумын эмнэлэгт шөнийн 12 цагт очиход нэг ч эмч байгаагүй

You Might Also Like

Цаг үе, үйл явдал

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК НҮҮРС БАЯЖУУЛАХ ҮЙЛДВЭРЭЭС ГАРЧ БУЙ ХАЯГДАЛ НҮҮРСИЙГ ДАХИН БОЛОВСРУУЛНА

2025-09-10
Цаг үе, үйл явдал

Буган халиуны уулзвараас Маршлын гүүр хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ

2024-08-30
Цаг үе, үйл явдал

7.2 сая м.кв талбайд ариутгал халдваргүйжүүлэлт хийгээд байна

2024-06-25
Delhii.mn
Copyright © 2023 Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм

Start typing and press Enter to search