нийгэм

Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм
Орон нутгийн сонгуульЦаг үе, үйл явдал

Нөхөн сонгууль болохтой холбоотой шилжилт хөдөлгөөнийг зогсооно

  • By Nomio Nomin
  • 2025-03-25

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны нөхөн сонгуулийг 2025 оны 6 дугаар сарын 22-ны өдөр явуулна.

“Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны нөхөн сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулах цаг хугацааны хуваарь”-ийн дагуу Улсын бүртгэлийн ерөнхий газар Сонгогчдын нэрийн жагсаалтыг (2025.03.24)-өөс цахим хуудаст байршуулжээ. Сонгогчдын нэрийн жагсаалтад байгаа сонгуулийн эрх бүхий иргэний эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, нас, хүйс, иргэний бүртгэлийн дугаар, байнга оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн мэдээллийг аймаг, сум, баг, нийслэл, дүүрэг, хороогоор болон сонгуулийн хэсэг бүрээр нэгтгэн гаргах бөгөөд уг жагсаалтыг орон нутгийн Хурлын сонгууль дуустал цахим хуудаст байршуулахаар хуульчилсан.

Сонгогч та ЭНД ДАРЖ сонгогчдын нэрийн жагсаалт дахь өөрийн мэдээллээ шалгана уу. Тодруулбал, Улсын бүртгэлийн ерөнхий газрын https://burtgel.gov.mn/ цахим хуудсанд хандаж, “Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны нөхөн сонгуулийн сонгогчдын нэрийн жагсаалт” цонхыг идэвхжүүлэн иргэний бүртгэлийн дугаар /РД дугаар/, бүртгэлтэй хаягийн мэдээллээ оруулан шалгах боломжтой.

Түүнчлэн 2025 оны 4 дүгээр сарын 23-наас эхлэн иргэний шилжилт хөдөлгөөнийг зогсоож 2025 оны 6 дугаар сарын 23-ны өдөр сэргээх юм.

2025 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн байдлаар 2 аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тус бүр 1, 18 аймгийн 57 сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 65 мандатад нөхөн сонгууль явуулахаар тухайн аймаг, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэр гараад байна.  

Post Views: 310

About Author / Nomio Nomin

Previous post
Facebook платформ Live бичлэгүүдийг хадгалах журамдаа өөрчлөлт оруулжээ
Next post
Удирдлагын академийн захирал Д.Сүрэнчимэг баримтат кинонд 1.2 тэрбумыг зарцуулжээ

You Might Also Like

Цаг үе, үйл явдал

П.Наранбаяр: Хүсэлт гаргасан хүүхэд бүрийг цэцэрлэгт хамруулна

2024-08-22
Улс төрЦаг үе, үйл явдал

Налайх, Багахангай, Багануур дүүрэгт гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор туулах чадвар сайтай техникийг олголоо 

2024-08-13
Цаг үе, үйл явдал

Сар шинийн баярын өдрүүдээр цагдаагийн алба хаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллана

2025-02-27
Delhii.mn
Copyright © 2023 Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм

Start typing and press Enter to search