нийгэм

Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм
ДэлхийЦаг үе, үйл явдал

Харвардад гадаад оюутан элсүүлэхгүй

  • By Болортуяа Р
  • 2025-05-23

АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын яамны тэргүүн Кристи Ноэм Харвардын их сургуульд гаднын оюутнуудыг элсүүлэх эрхийг хязгаарлаж, одоо суралцаж байгаа гаднын оюутнууд өөр их сургуулиудад шилжих ёстой гэж мэдэгдсэн байна.

АНУ-ын ерөнхийлөгчийн засаг захиргаанаас гаргасан мэдэгдэлд “Харвардын их сургуулийн удирдлагууд сургуулийн кампуст аюулгүй бус нөхцөл байдал үүсгэж, Америкийн эсрэг, терроризмыг дэмжигч ухуулагчдад еврей зэрэг оюутнуудыг гадуурхах, тэдэнд халдах боломжийг олгосон” гэж дурджээ.

Харвардад 9970 гадаад оюутан, судлаач, ажилтан байна. Зөвхөн оюутнуудын тухайд авч үзвэл 2024–25 оны хичээлийн жилийн байдлаар Харвард 6793 гадаад оюутантай байна. Энэ нь тус сургуулийн нийт оюутны 27.2 хувийг эзэлж байна. Харвардын их сургуулийн зүгээс Трампын засаг захиргааны эл алхмыг хууль бус гэж мэдэгдсэн байна.

“Бид Харвардын их сургууль 140 гаруй улс орноос олон улсын оюутан, эрдэмтдийг хүлээн авах эрхийг хадгалахын төлөө байгаа бөгөөд тэд их сургуулийг төдийгүй энэ улс орныг хэмжээлшгүйгээр баяжуулж байгаа. Энэхүү өшөө авах зорилго бүхий арга хэмжээ Харвардын академик болон судалгааны үүрэг, зорилгыг үгүй хийж байна” гэж мэдэгдэлд онцолсон байна.

Өнгөрсөн сард АНУ-ын боловсролын яам Харвардад олгодог холбооны татаасыг царцаасан тухай мэдэгдэж байсан билээ.

Post Views: 257

About Author / Болортуяа Р

Previous post
“Бид эмэгтэйчүүд” чуулганаар орон нутгийн шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх талаар хэлэлцэнэ
Next post
Барьцаалан зээлдүүлэх газруудад хамтарсан шалгалт хийж эхэллээ

You Might Also Like

Дэлхий

“Сингапур эйрлайнз”донсолгоонд өртсөн хүмүүст нөхөн төлбөр олгоно

2024-06-13
Цаг үе, үйл явдал

“Даншиг наадам-Хүрээ цам 2024” наадам боллоо

2024-08-05
Цаг үе, үйл явдал

Богд хааны ордон музейн сэргээн засварлалт 70 хувьтай үргэлжилж байна

2024-06-04
Delhii.mn
Copyright © 2023 Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм

Start typing and press Enter to search