нийгэм

Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм
Улс төр

Барьцаалан зээлдүүлэх газруудад хамтарсан шалгалт хийж эхэллээ

  • By Болортуяа Р
  • 2025-05-23

Санхүүгийн зохицуулах хороо/СЗХ/-ноос Нийслэлийн Цагдаагийн удирдах газартай хамтран нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа эрхэлж байгаа барьцаалан зээлдүүлэх газруудад хамтарсан шалгалт хийж эхэллээ. Бүтэн жил үргэлжлэх аяны хүрээнд хамтарсан шалгалтыг Баянзүрх дүүргээс эхлүүлжээ.

Тус дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт Баянцээл орчимд байрлах 33 ломбардаас 19 нь барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхлэх харъяа байгууллагад бүртгэлгүй, СЗХ-ны Мөнгөн зээлийн үйл ажиллагааны бодлогын зөвлөлөөс баталсан зээлийн сарын хүүгийн дээд хэмжээ болох  4.5 хувиас илүү хүү тооцож иргэдийг хохироож байсан зэрэг олон тооны зөрчил илэрчээ.

СЗХ-ны Мөнгөн зээлийн үйл ажиллагааны бодлогын зөвлөлөөс мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдээс олгох зээлийн хүүгийн дээд хэмжээг сарын 4.5 хувиар тогтоосон бөгөөд энэхүү шийдвэр нь 2025 оны гуравдугаар сарын 31-ний өдрөөс хэрэгжиж эхлээд байна.

Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулиар барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээд болон байнга, ашиг олох зорилгоор мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх иргэд нь харьяа аймаг, дүүргийн Засаг дарга болон СЗХ-нд бүртгүүлэх хуулийн үүрэгтэй.

Мөн иргэн зээлийн хүүгийн дээд хэмжээ буюу 4,5 хувиас хэтрүүлэн хүү төлсөн бол илүү төлсөн дүнг үндсэн зээлийн төлбөрт тооцон суутгах, үндсэн зээлийн төлбөрийг бүрэн суутгасны дараах үлдсэн хэсгийг зээлдэгчид эргүүлэн олгохоор хуулиар зохицуулжээ.

Энэхүү хамтарсан шалгалтаар Мөнгөн зээлийн үйл ажиллагааны бодлогын зөвлөлөөс баталсан зээлийн хүүгээс  илүү хүү тооцон зээл олгосон,  нэмэлт төлбөр, шимтгэл хураамж авсан, хаяг байршлын өөрчлөлтийг харьяа байгууллагад бүртгүүлээгүй, бүртгэлгүй салбар нээн ажиллуулсан зэрэг нийтлэг зөрчил дутагдлууд  илэрсэн бөгөөд зөрчилтэй этгээдүүдэд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа хийгдэж байна.

Post Views: 180

About Author / Болортуяа Р

Previous post
Харвардад гадаад оюутан элсүүлэхгүй
Next post
Маргааш нийтийн тээврийн 53 чиглэлд өөрчлөлт орно

You Might Also Like

Улс төр

Нийслэлийг 40 дүүрэгт хуваан, бүсчилсэн байдлаар хөгжүүлнэ

2024-02-27
Улс төр

Цэцэрлэгийн хоёр дахь шатны бүртгэлийг энэ сарын 15-ныг хүртэл хүлээж авна

2024-09-04
Улс төр

Сэлэнгэ аймагт хууль бусаар ашигт малтмал олборлосон этгээдүүдийг илрүүлжээ

2024-03-05
Delhii.mn
Copyright © 2023 Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм

Start typing and press Enter to search