нийгэм

Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм
Цаг үе, үйл явдал

БТСУХ: Бүжгийн спортын аваргуудаа хүлээн авч уулзлаа

  • By Болортуяа Р
  • 2025-06-12

Португаль улсын Брага хотод хореографик бүжгийн өсвөр, залуучууд, насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн тавдугаар сарын 31-наас зургаадугаар сарын 1-ний хооронд болж, Монгол Улсын баг тамирчид гурван насны ангилалд гурван алтан медаль хүртээд эх орондоо ирсэн билээ.

Тус амжилт нь Монголын бүжгийн спортын түүхэнд алтан үсгээр бичигдэх амжилт болж байна.

О.Эрдэнэ-Очир, Б.Халиун дасгалжуулагчтай “Royal dance” хамтлаг нь залуучууд болон насанд хүрэгчдийн ангилалд алтан медаль хүртсэн бол Д.Батсайхан, Б.Ууганцэцэг дасгалжуулагчтай “Star girls” хамтлаг өсвөр үеийнхний ангилалд алтан медаль хүртжээ.

Баг тамирчдыг өнөөдөр Биеийн тамир, спортын улсын хорооны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга О.Баттулга, Спортын бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга Ж.Баасансүрэн, Гадаад харилцаа, мэдээллийн технологийн хэлтсийн дарга Н.Оюунбат нар хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр О.Баттулга дарга хэлсэн үгэндээ “Хүүхэд залууст үлгэр дуурайлал болж, баг тамирчидаа дэлхийн төвшинд бэлтгэсэн багш дасгалжуулагчдын хөдөлмөр зүтгэлд талархая, дасгалжуулагчдынхаа хичээл зүтгэл, хөгжөөн дэмжигчдийнхээ итгэл найдварыг алдаагүй тамирчин та бүхнээр бахархаж байна” хэмээлээ.

Эх сурвалж: БТСУХ

Post Views: 258

About Author / Болортуяа Р

Previous post
Монголбанк алт цэвэршүүлэх үйлдвэртэй хамтарч ажиллана
Next post
ЦУОШГ: Амралтын өдрүүдэд төв болон зүүн хэсгээр бороо орж сэрүүснэ

You Might Also Like

Цаг үе, үйл явдал

ЦУОШГ: Амралтын өдрүүдэд төв болон зүүн хэсгээр бороо орж сэрүүснэ

2025-06-12
Цаг үе, үйл явдал

Ирэх пүрэв гарагаас эхлэн наймдугаар сарын 20-ны өдрийг хүртэл гурван сарын хугацаанд халуун ус хязгаарлана

2025-05-12
Цаг үе, үйл явдал

448 МЯНГАН ТОНН ЭРЧИМ ХҮЧНИЙ НҮҮРС АРИЛЖААЛЛАА

2025-11-25
Delhii.mn
Copyright © 2023 Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм

Start typing and press Enter to search