нийгэм

Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм
Цаг үе, үйл явдал

“Бид эмэгтэйчүүд” чуулганаар орон нутгийн шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх талаар хэлэлцэнэ

  • By Болортуяа Р
  • 2025-05-22

Монгол Улсын Засгийн газар, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Жендэрийн Үндэсний хороо хамтран “Жендэрийн тэгш байдал ба Уур амьсгалын өөрчлөлт” сэдэвт олон улсын хурлыг Азийн Хөгжлийн Банкны дэмжлэгтэйгээр 5-р сарын 22-23-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулж байна.

Энэхүү олон улсын хурлаар жендэрийн тэгш байдал, уур амьсгалын өөрчлөлт, биологийн олон янз байдлын хоорондын хамаарлын талаарх ойлголт, мэдлэгийг нэмэгдүүлж, бүс нутагт болон дэлхий дахинд тулгамдаж буй асуудлуудыг уялдаа холбоотойгоор шийдвэрлэхэд түлхэц өгөхөөр зорьж байна.

Хурлыг угтаж 27 удаагийн зөвлөлдөх уулзалтыг төр, иргэний нийгмийн байгууллага, хувийн хэвшил, хэвлэл мэдээлэл, олон улсын байгууллагын болон эрдэмтэн судлаачдын төлөөллийг оролцуулан нийслэл болон 21 аймагт зохион байгуулсан бөгөөд эдгээр уулзалтуудаас цуглуулсан санал, зөвлөмжийг энэхүү олон улсын хурлаас гарах УРИАЛГА-д тусгах юм.

Монгол Улсад 2026 онд зохион байгуулагдах “Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын XVII бага хурал”-ыг угтаж, Жендэрийн үндэсний хороо байгуулагдсаны 30 жилийн ойн хүрээнд “Биологийн олон янз байдлыг хамгаалах” олон улсын өдөр зохион байгуулагдаж буйгаараа энэхүү хурал нь онцлог юм.

Нэгдсэн хуралдааны панел хэлэлцүүлэг нь жендэрийн эрх тэгш байдал болон уур амьсгалын өөрчлөлтийн холбоо хамаарлын хүрээнд шинээр үүсэн гарч буй асуудлуудыг шийдвэрлэх туршлагыг хуваалцаж, цаашид авч хэрэгжүүлж болох оновчтой арга замуудыг тодорхойлно.

Post Views: 211

About Author / Болортуяа Р

Previous post
“Star Girls”хамтлаг латин Хореографик дэлхийн Аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор болжээ
Next post
Харвардад гадаад оюутан элсүүлэхгүй

You Might Also Like

Улс төрЦаг үе, үйл явдал

Б.Найдалаа П.Наранбаярыг зоджээ

2025-03-28
Цаг үе, үйл явдал

Халаасны хулгайн гэмт хэргээс сэрэмжлүүлж байна

2024-09-06
Иргэний боловсролЦаг үе, үйл явдал

Г. СОЁНГУА: НАДААР ДУТАВ ГЭЖ БИТГИЙ БОДООРОЙ. ТАНИАР Л ДУТДАГ ЮМ ШҮҮ

2025-06-24
Delhii.mn
Copyright © 2023 Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм

Start typing and press Enter to search