нийгэм

Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм
Цаг үе, үйл явдал

“Star Girls”хамтлаг латин Хореографик дэлхийн Аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор болжээ

  • By Болортуяа Р
  • 2025-05-22

2025 оны 06-р сарын 01-ны өдөр Португал улсын Брага хотод зохион байгуулагдах “Латин Хореографик Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн”-д Өсвөрийн бүжгийн багийн төрлөөр “Star Girls”хамтлаг монгол улсаа төлөөлөн оролцохоор болжээ.

Тус хамтлаг 2024 оны Латин Хореографик УАШТ болон Улаанбаатар Хотын АШТ -үүдэд амжилттай оролцож энэ онд болох Дэлхийн Аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхээ Монголын Бүжгийн Спортын Холбооноос авсан байна.

Тэд 2025 оны 04-р сарын 26-ны өдөр Улаанбаатар хотын АШТ-нд амжилттай оролцсоны дараа дэлхийн аваргад оролцох үзүүлбэрийнхээ бэлтгэлд шаргуу орсон аж.

“Star Girls”хамтлаг нь энэ төрөлд Монголоо төлөөлөн оролцох цорын ганц хамтлаг юм. Багийн ерөнхий дасгалжуулагч, бүжиг дэглээчээр “Стар” хамтлагийн үүсгэн байгуулагч Д.Батсайхан багш ажиллаж байгаа бол дасгалжуулагч багшаар бүжгийн спортын ОУХМ, “Стар” хамтлагийн туслах дасгалжуулагч Б.Ууганцэцэг багш ажиллаж байна.

Тус хамтлаг нь “Стар” бүжгийн студэд сүүлийн 3-4 жил хичээллэж байгаа бөгөөд 12-14 насны 7 тамирчин охидоос бүрдэж байгаа аж.

Post Views: 494

About Author / Болортуяа Р

Previous post
УХТЭ: Зүрхний титэм судасны хүнд хэлбэрийн нарийсал, судасны дисплази эмчилгээ”-г Монгол Улсад нутагшууллаа
Next post
“Бид эмэгтэйчүүд” чуулганаар орон нутгийн шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх талаар хэлэлцэнэ

You Might Also Like

Цаг үе, үйл явдал

Амиа хорлолт өндөртэй орны тоонд Монгол хоёрдугаарт оржээ

2025-05-15
Цаг үе, үйл явдал

Монгол Улс – БНСУ-ын эдийн засгийн хамтын ажиллагааны олон улсын бага хурал боллоо 

2025-04-15
Цаг үе, үйл явдал

С.Одонтуяа сорьц хэмжих багажтай болох эрх авчээ

2025-03-31
Delhii.mn
Copyright © 2023 Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм

Start typing and press Enter to search