нийгэм

Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм
Цаг үе, үйл явдал

УХТЭ: Зүрхний титэм судасны хүнд хэлбэрийн нарийсал, судасны дисплази эмчилгээ”-г Монгол Улсад нутагшууллаа

  • By Болортуяа Р
  • 2025-05-22

“Монгол Улсад эмчлэгдэх боломжгүй өвчлөлийг бууруулах” бодлогын хүрээнд дэвшилтэт технологи, арга, аргачлал нэвтрүүлэх, хүний нөөцийг бэлтгэх, сургах, зорилтод ажлын хүрээнд УХТЭ-ийн 5 хүнтэй эмч нарын баг “Зүрхний титэм судасны хүнд хэлбэрийн нарийсал, судасны дисплази эмчилгээ”-г Монгол Улсад нутагшуулах зорилгоор БНХАУ-ын Шанхай хотод суралцаад ирсэн билээ.

УХТЭ-ийн, зүрх судас судлалын тасгийн шигдээсний нэгж хамтран дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн IVUS+NIRS дүрс оношилгооны төхөөрөмжийг суурилуулж, ашиглалтад орууллаа. Уг дэвшилтэт технологийг УХТЭ-д нэвтрүүлснээр Титэм судасны дисплази эмчилгээг ОУ-ын стандартын дагуу хийж гүйцэтгэх, хүндрэл болон нас баралтыг бууруулах, Монгол Улсад эмчлэгдэх боломжгүй титэм судасны хүнд зэргийн нарийслыг эмчлэх, гадаад улс руу эмчилгээний шаардлагаар зорих урсгалыг багасгах ач холбогдолтой юм. Мөн зүрхний судасны дотуурх мэс заслын (PCI) эмчилгээг нотолгоонд суурилан илүү нарийвчлалтай гүйцэтгэх боломжийг нээж, салбарын хөгжилд шинэ хуудсыг эхлүүлж байна.

Эмчилгээний үр дүн, чанарын хувьд IVUS-гаар чиглүүлсэн стент суулгалт нь зөвхөн ангиографид суурилсан аргаар хийснээс 3 жилд зорилтот судасны бүтэлгүйтлийг 38–45 %-иар бууруулсан болохыг ULTIMATE гэх мэт рандомчлогдсон туршилтууд харуулсан. Мөн 22 RCT-ийн мета-шинжилгээнд IVUS/OCT-д суурилсан PCI нь зүрхний шалтгаант нас баралт, дахин судас тэлэх хэрэгцээг мэдэгдэхүйц багасгасан дүн гарчээ. Эдгээр шинжлэх ухааны нотолгоо нь УХТЭ-ийн шинэ төхөөрөмжийг ашигласнаар манай улсын зүрх судасны энэ төрлийн эмчилгээ шаардлагатай өвчтөнд дэлхийд батлагдсан стандартын үр дүнтэй эмчилгээг үзүүлэх нөхцөл бүрдэж байна.

Post Views: 213

About Author / Болортуяа Р

Previous post
Монгол улс дэлхийн хэмжээнд хамгийн их ахиц дэвшил гаргасан таван улсын нэгээр нэрлэгджээ
Next post
“Star Girls”хамтлаг латин Хореографик дэлхийн Аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор болжээ

You Might Also Like

Цаг үе, үйл явдал

Сансарт найман сар гацаад байсан хоёр сансрын нисгэгч эх дэлхийдээ ирлээ

2025-03-19
Цаг үе, үйл явдал

ГССҮТ-ийн алсын дуудлагын баг Ховд аймагт тархины хүнд гэмтэлтэй өвчтөнд мэс засал хийлээ 

2024-09-05
Цаг үе, үйл явдал

Өчигдөр хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн 76 дуудлага бүртгэгджээ

2024-06-11
Delhii.mn
Copyright © 2023 Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм

Start typing and press Enter to search