нийгэм

Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм
Улс төрЦаг үе, үйл явдал

Төрөөс санхүүжиж байгаа намууд төрийн ажлыг гацаалгүй хариуцлагатай ажиллах ёстой

  • By Nomio Nomin
  • 2025-06-12

Улс төрийн намууд төрөөс 6.9 тэрбум төгрөгийн санхүүжилтээ аваад дуусч байгаа талаар СЕХ-ноос мэдэгджээ. Энэ бол анх удаа улс төрийн намууд Монгол төрөөс, татвар төлөгчдийн мөнгөөр санхүүжиж байгаа хэрэг. Гэхдээ тэдэнд энэ мөнгийг зүгээр өгөхгүй, санхүүгийн тайлан, орлого зарлагаа шалгуулж, аудитийн дүгнэлт гаргаж байж өгч байгаа юм. Магадгүй энэ салбарт эргэлддэг их мөнгөний дэргэд энэ бага байж болох ч улс төрийн намуудыг санхүүгийн хувьд шилэн байлгах эхний алхам билээ. Нөгөө талаас төрөөс, татвар төлөгчдийн мөнгийг авч байгаа учраас улс төрийн намуудыг хариуцлагатай, дотоод ардчилалтай, манлайлалтай байхыг шахаж байгаа хэрэг. 

Бас ажлаа сайн хийх даалгавар өгч байна гэсэн үг. Төрийн ажил тасралтгүй байх ёстой. Одоо Ерөнхий сайдыг томилох ажлыг улс төрийн намууд элдэв саад тавьж, ааг зааг гээд байхгүй цаг алдалгүй хийх учиртай. Уг нь өнгөрсөн мягмар гаригт Ерөнхийлөгчөөс нэр ороод ирж байгаа үед ажлын цагтаа амжиж эхлүүлээд баталчих л байсан. Монголчууд билэг ерөөлөө боддог улс, бурхан багшийн дүйчин өдөр болох шинийн 15-ны өдрөө шинэ Ерөнхий сайдтай болчихсон бол хэрэгтэй л байсан. Гэтэл гэнэт хуралдуулах боллоо гээд бухимдаад байгаа юм уу, АН-ын засгаас гарсан гомдол нь хатгаад байгаа юм уу, нэг хуралдана хуралдахгүй болж байгаад өнөөдөр буюу пүрэв гариг руу шилжиж байх жишээтэй. Угаасаа ялсан нам нь Ерөнхий сайдаа нэр дэвшүүлнэ, томилно. Тогтсон жишиг. МАН өөрсдөө Ерөнхий сайдаа унагасан, өөрсдаа дараагийнхаа тодруулсан. Энэ тохиолдолд АН тодорхой юман дээр улс төр хийгээд байх ямар ч шаардлага байгаагүй. 

Хөгжлийн төлөө, бодлогын төлөө, үндэсний эрх ашгийн төлөө сөрөг хүчин үгээ хэлж дуугарах ёстой. Парламентын, засаглалын хяналт маш чухал. Эрх баригчдыг шахахын дээдээр шахаж хянах ёстой. Гэхдээ явуургүй зүйл дээр улс төр хийх бол буруу. АН засагт орохгүй гэж мэдэгдснээрээ бүх зүйл дээр сөрөөд байна гэсэн үг биш л байх. Одоо улс төрийн намууд ажлаа сайн хийх хэрэгтэй. Та нарыг төрийн ажлыг цалгардуулалгүй явуулах учиртай гэж ард түмэн саналаа өгсөн. Бас нэмээд мөнгөө өгч байна. Ард түмний 6.9 тэрбум төгрөгийг намынхаа санхүү рүү хийчихсэн байгаа улс төрийн намуудаа. УИХ-д суугаа намуудаа. Ажлаа сайн хийх хэрэгтэй. Улс төрийн намын тухай хууль гээд 18 жил өөрчлөгдөж чадахгүй байсан хууль одоо Ерөнхий сайдад нэр дэвшээд байгаа Г.Занданшатарыг УИХ-ын дарга байх үед шинэчлэгдэн батлагдсан. Улс төрийн намуудад хяналт тавих, тэднийг хариуцлагажуулж, чадавхижуулах талаасаа тун чухал хууль болсон. Л.Оюун-Эрдэнэ дараагийн Ерөнхий сайдад намын даргын суудлаа өгнө, энэ бол зарчмын асуудал гэж сүүлийн Бага хурал дээр хэлсэн гэж байсан. Ерөнхий сайд намаа авдаг жишгээр Г.Занданшатар ч Ерөнхий сайдаар томилогдоод намаа ч авч таарна. Эрх баригч намын дарга болсноор өөрийнхөө гардан батлуулсан хуулийнхаа үзэл санааг хэрэгжүүлэх хүч гаргах эсэхээ харуулах хувь заяаны тавиланг ч туулах байх Ямартай ч улс төрийн намууд хуулинд заасан үүргээ биелүүлэх ёстой, ард түмнийхээ халааснаас мөнгө авч санхүүжиж байгаа учраас ажлаа хийсэн шиг хийж, төрийн ажлыг цалгардуулахгүй байх үүрэгтэй шүү гэдгийг нь дахин дахин сануулья.

Post Views: 181

About Author / Nomio Nomin

Previous post
Бурхан багшийн их дүйчин өдөр бүх нийтээр амарна
Next post
Монголбанк алт цэвэршүүлэх үйлдвэртэй хамтарч ажиллана

You Might Also Like

Улс төр

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Ирээдүйн асуудлаарх дээд түвшний уулзалт”-д үг хэллээ

2024-09-23
Улс төр

МУИС-ийн багш, Биологийн ухааны доктор Д.Өсөхжаргал: Нарансэвстэйн боомт ашиглалтад орвол дэлхийд үнэлэгдсэн говийн экосистем бүрэн устаж, салхинд хийснэ

2024-10-31
Улс төр

Ерөнхий прокуорор Б.Жаргалсайхан улиран томиглогдох чигтэй байна

2025-04-07
Delhii.mn
Copyright © 2023 Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм

Start typing and press Enter to search