нийгэм

Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм
Дэлхий

Энэтхэгийн Бангалор хотод 2011 оноос хойш хамгийн их хэмжээний хур тунадас унажээ

  • By Болортуяа Р
  • 2025-05-21

Энэтхэгийн өмнөд хэсгийн Бангалор хотод аадар бороо орсны улмаас үерт нэрвэгдээд байна. Бороотой холбоотой ослын улмаас Даваа гаригт гурван хүн нас баржээ. Хотын ихэнх хэсэгт хур тунадасны хэмжээ 100 мм хүрсэн нь 2011 оноос хойших дээд хэмжээ гэж үзжээ. Бангалорт ийм хэмжээний бороо орох нь ховор үзэгдэл гэдгийг Бүс нутгийн цаг агаарын албаны захирал хэлсэн байна.

Тус хотод дэлхийн томоохон технологийн компаниуд төвлөрдөг учир Энэтхэгийн Цахиурын хөндий гэж нэрлэдэг аж. Аадар борооны улмаас тэдгээр компанийн ажилтнууд гэрээсээ ажиллаж байна. Үерийн улмаас хотын мэдээллийн технологийн томоохон коридоруудын нэг гэж нэрлэгддэг “i-Zed” програм хангамжийн фирмийн хана нурж, нэг ажилтан амиа алджээ.

Эрх баригчид үерийн аюул нүүрлэж болзошгүй 210 байршлыг тогтоож, өдөр шөнөгүй урьдчилан сэргийлэх арга хэмжээ авсан гэж мэдэгджээ. Карнатака мужийн дэд сайд ДК Шивакумар “Бангалорчууд юунд ч санаа зовох хэрэггүй” гэсэн боловч өдгөө нөхцөл байдал дордож, хүмүүсийн шүүмжлэл ихсээд байна. “Борооны үеэр ажилдаа явахдаа ийм айдас хүйдэстэй байдаг газар Бангалороос өөрийг мэдэхгүй юм байна” гэж нэгэн хүн цахим хуудсандаа гомдолложээ.

Технологийн хөгжлийг дагаад сүүлийн үед эрчимтэй баригдсан барилга байгууламжууд үерт өртөх эрсдэл их байгааг нутгийн оршин суугчид онцолж байна. Энэ нь хот төлөвлөлтийг байгаль орчинтой уялдуулалгүй хийсэнтэй холбоотой.

Карнатака мужид Энэтхэгийн сөрөг хүчин Конгресс нам олон суудалтай. Конгресс намыг дэд бүтцэд олон сая рупи зарцуулсан хэрнээ бороо усны асуудлыг шийдэж чадаагүй гэж Бхаратия Жаната нам шүүмжилжээ. Гэвч мужийн засаг захиргаа энэ асуудлыг цоо шинэ зүйл биш, удаан хугацаанд үргэлжилсэн зүйл гэдгийг хэлж байна. Үе үеийн засгийн газар Бангалорын дэд бүтцийг үл тоомсорлосоор ирсний гай гэж тэд үзэж байна.

Post Views: 177

About Author / Болортуяа Р

Previous post
Хүн ам, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сургалт, судалгааны хүрээлэн-эрдэм шинжилгээний байгууллага болгон өөрчлөх шийдвэр гарлаа
Next post
“МИАТ” ТӨХК -ийн нисгэгч Р.Бат-Эрдэнэд Хөдөлмөрийн баатар цол олголоо

You Might Also Like

Дэлхий

Орос бүрэн хэмжээний цөмийн дайны хариу арга хэмжээ авна гэдгээ мэдэгдлээ.

2024-11-20
Дэлхий

Владимир Путин булангийн зарим орнуудаар айлчиллаа

2023-12-08
Дэлхий

Вьетнамын шүүх их хэмжээний санхүүгийн луйвар хийсэн эмэгтэйд цаазын ял оноожээ

2024-04-12
Delhii.mn
Copyright © 2023 Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм

Start typing and press Enter to search