нийгэм

Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм
Цаг үе, үйл явдал

“МИАТ” ТӨХК -ийн нисгэгч Р.Бат-Эрдэнэд Хөдөлмөрийн баатар цол олголоо

  • By Болортуяа Р
  • 2025-05-21

Монгол Улсад нисэх хүчин үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан  Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гаргаж,“МИАТ” төрийн өмчит хувьцаат компанийн нисгэгч Р.Бат-Эрдэнэд Хөдөлмөрийн баатар цол хүртээж, Алтан соёмбо тэмдэг, Сүхбаатарын одонгоор шагналаа.

Р.Бат-Эрдэнэ нь Монгол Улсын анхны тийрэлтэт хөдөлгүүрт онгоцыг жолоодох арга зүйг мэргэжлийн түвшинд эзэмшиж, шинэ техник, технологи нэвтрүүлэх, залуу нисгэгчдэд мэргэжлийн өндөр ур чадвар эзэмшүүлэн сургах, салбарын хүний нөөцийг бэлтгэн бэхжүүлэх, нисэхийн болон нислэгийн аюулгүй байдлыг стандартын шаардлагад нийцүүлэн хангах, бүтэц, зохион байгуулалтыг сайжруулах зэрэгт үнэтэй хувь нэмэр оруулсан юм.

Мөн Монгол Улсад нисэх хүчин үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан дараах 13 хүнд гавьяат цол хүртээлээ.

Гавьяат нисгэгч цолоор:

Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн ахмад нисгэгч, бэлтгэл дэд хурандаа Д.Жигжид, Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн ахмад дайчин, нисгэгч, бэлтгэл дэд хурандаа Г.Сарангэрэл, Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн Тээвэр, байлдааны нисдэг тэрэгний эскадрилийн сургагч багш, нисгэгч, хурандаа Н.Очирбат, “МИАТ” төрийн өмчит хувьцаат компанийн ахмад ажилтан багш, нисгэгч Р.Доржготов нарыг

Нисэхийн гавьяат техникч цолоор:

Нисэхийн инженер, нисэхийн профессор багш, дэд хурандаа Б.Гомбосүрэн, Зэвсэгт хүчний Агаарын цэргийн ахмад ажилтан, бэлтгэл хошууч Ц.Чимэддорж, Зам тээврийн яамны Агаарын хөлгийн осол, зөрчлийг шинжлэн шалгах албаны ахлах шинжлэн шалгагч Х.Наранхүү, “Хүннү эйр” ХХК-ийн гүйцэтгэх захирал П.Мөнхжаргал, “Оранж эйр” ХХК-ийн нислэгийн аюулгүй байдлын менежер Ё.Энхтөр нарыг

Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн цолоор:

ШУТИС-ийн Механик тээврийн сургуулийн багш, доктор, профессор, бэлтгэл хурандаа Б.Эрдэнэбат,

Гавьяат эдийн засагч цолоор:

Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга асан М.Дагва,

Үйлчилгээний гавьяат ажилтан цолоор:

Иргэний нисэхийн ерөнхий газрын Иргэний нисэхийн үндэсний төвийн Нисэх буудлуудын үйлчилгээний газрын дарга асан Д.Мягмарсүрэн, Иргэний нисэхийн үндэсний төвийн “Буянт-Ухаа” Олон улсын нисэх буудлын Терминал үйлчилгээний хэсгийн дарга П.Нарантуяа нарыг шагналаа.

Post Views: 199

About Author / Болортуяа Р

Previous post
Энэтхэгийн Бангалор хотод 2011 оноос хойш хамгийн их хэмжээний хур тунадас унажээ
Next post
УНТЭ: Амны хүрцээр бамбай булчирхайн зангилаа авах дурангийн мэс заслыг анх удаа нэвтрүүлжээ

You Might Also Like

Цаг үе, үйл явдал

Биллиардын тамирчин Б.Нарантуяа спортын ертөнцөд шуугиан тарилаа

2025-06-09
Цаг үе, үйл явдал

Нэг өдөрт 5174 жуулчин хүлээн авч шинэ рекорд тогтоов

2024-07-03
Цаг үе, үйл явдал

“Чингис хаан” үндэсний музей зуны цагийн хуваарьт шилжлээ

2024-05-16
Delhii.mn
Copyright © 2023 Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм

Start typing and press Enter to search