нийгэм

Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм
Улс төрЦаг үе, үйл явдал

Хүн ам, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сургалт, судалгааны хүрээлэн-эрдэм шинжилгээний байгууллага болгон өөрчлөх шийдвэр гарлаа

  • By Болортуяа Р
  • 2025-05-21

Засгийн газрын өнөөдрийн /2025.05.21/ хуралдаанаар Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сургалт, үнэлгээ, судалгааны институтыг Хүн ам, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сургалт, судалгааны хүрээлэн-эрдэм шинжилгээний байгууллага болгон өөрчлөх шийдвэр гарлаа.

Тус газар нь хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн харилцаа, хөдөлмөрийн зах зээл, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, цалин хөлс, хүний нөөцийн хөгжлийн чиглэлээр судалгаа, шинжилгээ, хэтийн болон ойрын төлөвлөлт, тооцоолол хийх, салбарын ажилтнуудын мэдлэг, мэргэшлийг дээшлүүлэх, сургалт явуулах чиг үүрэгтэй юм.

Цаашид тус институт эрдэм шинжилгээний байгууллага болж өөрчлөн зохион байгуулагдаж, зарим чиг үүргийг хуулийн дагуу шилжүүлнэ.Салбарын их өгөгдөлд тулгуурласан мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлж, мэдээллийн зохистой ашиглалтыг хангах, гэр бүл, хүн ам, хөдөлмөр, нийгмийн хамгааллын их өгөгдөлд суурилсан бодлогын шинжилгээ хийх, бодлогын санал зөвлөмж боловсруулах, цахимжилт, мэдээллийн технологийн суурь болон хэрэглээний судалгаа хийх, их өгөгдөлд суурилсан хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн төлөвлөлтийг мэргэжлийн болон дээд боловсролын тогтолцоотой уялдуулан үндэсний хөдөлмөрийн зах зээлийн их өгөгдлийн платформыг хөгжүүлэх чиг үүргийг хэрэгжүүлнэ.

Байгууллагын статус өөрчлөгдөж, эрдэм шинжилгээний байгууллага болсон ч орон тоо нэмэгдэхгүй, харин 30 орчим хувиар хэмнэхээр тооцож байна.

Post Views: 162

About Author / Болортуяа Р

Previous post
Мансууруулах бодисыг хулгайгаар зөөж байсан муурыг барьжээ
Next post
Энэтхэгийн Бангалор хотод 2011 оноос хойш хамгийн их хэмжээний хур тунадас унажээ

You Might Also Like

Цаг үе, үйл явдал

С.Одонтуяа сорьц хэмжих багажтай болох эрх авчээ

2025-03-31
Улс төр

Автомашины улсын дугаарын дуудлага худалдаа өнөөдөр болно

2024-01-11
Цаг үе, үйл явдал

Та 1072 хувьцааны ногдол ашгаа Хуримтлалын дансанд байршуулах боломжтой

2025-02-20
Delhii.mn
Copyright © 2023 Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм

Start typing and press Enter to search