нийгэм

Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм
Дэлхий

Эзлэгдсэн бүс нутагт олзлогдсон эмэгтэй сэтгүүлчийн эд эрхтнийг авсан байжээ

  • By Болортуяа Р
  • 2025-04-30

Украины сэтгүүлч Викториа Рощина Орост эзлэгдсэн нутаг дэвсгэр дээрээс 2023 онд сураггүй болж байв. Тухайн үед 27 настай байсан Рощина оросуудад баривчлагдсан байсныг сүүлд тогтоожээ. Тэгвэл оросууд түүнийг баривчлаад зогсохгүй эрүүдэн шүүж, эд эрхтнийг нь авсан болохыг Мягмар гаригт /2025.04.29/ хэвлэлүүд мэдээлжээ.

ОХУ өнгөрсөн хоёрдугаар сард сэтгүүлчийн цогцсыг Украинд илгээсэн байна. Тухайн үед сэтгүүлчийн бие цогцост тамлуулсан, эд эрхтнийг нь авсан ул мөр байсныг Украины прокурорууд шүүх эмнэлгийн шинжилгээнд үндэслэн мэдээлжээ.

Украины Ерөнхий прокурорын дэргэдэх Дайны гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга Юрий Белоусовын хэлснээр сэтгүүлч эмэгтэйн хавирга хугарсан, хүзүү гэмтсэн байснаас гадна тогонд цохиулсан байж болзошгүй ул мөр байжээ.

ДНХ-ийн үзүүлэлтүүд өндөр магадлалтай таарч байгаа ч эмэгтэйн эцэг одоо хүртэл тухайн цогцсыг охиноо гэдэгт итгэхгүй байгаа аж. Тиймээс нэмэлт шинжилгээ хийлгэх хүсэлт тавьжээ.

Эзлэгдсэн бүс нутгуудаас олон мянган энгийн иргэн Орост олзлогдсон билээ. Тэдний олонх нь эрүү шүүлт амссан байдгийг төрийн бус байгууллагууд болон хэвлэлүүд мэдээлсээр байна.

Харин Украины сэтгүүлчид эрсдэлийг харгалзан үзээд эзлэгдсэн бүс нутгууд руу бараг явдаггүй. Рощинагийн сэтгүүлчийн хувьд Орост олзлогдож, амиа алдсан анхны сэтгүүлч эмэгтэй юм. Тэрээр “Ukrainska Pravda” хэвлэлд чөлөөт сэтгүүлчээр ажиллаж байв. Мөн АНУ-ын санхүүжилттэй “Radio Free Europe” сэтгүүлийн Украины албатай хамтран ажиллаж байжээ.

2023 онд олзлогдохоосоо өмнө тэрээр 2022 оны гуравдугаар сард 10 хоногийн турш оросуудад баригдаж байв. Мөн ондоо тэрээр зүүн Украины нөхцөл байдлыг сурвалжилсныхаа төлөө Олон улсын эмэгтэйчүүдийн сангаас Сэтгүүл зүйн эр зоригийн шагнал хүртэж байжээ.

Post Views: 250

About Author / Болортуяа Р

Previous post
Нарансэвстэйн боомт нээх асуудалд НҮБ юу гэх бол?
Next post
Японы алдарт төгөлдөр хуурч, мастер багш Ажима Кентаро Монголд бие даасан концертоо хийнэ

You Might Also Like

Байгаль, экологиДэлхий

Зарлага биш орлого олж, хөрөнгө оруулалт татах манлайлал

2025-10-15
Дэлхий

Волверины “ТАСАРЦАН” бие

2024-09-05
Дэлхий

Хятадад ачааны хөлөг онгоц гүүр мөргөж нураасан ноцтой осол гарчээ

2024-02-23
Delhii.mn
Copyright © 2023 Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм

Start typing and press Enter to search