нийгэм

Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм
Цаг үе, үйл явдал

Японы алдарт төгөлдөр хуурч, мастер багш Ажима Кентаро Монголд бие даасан концертоо хийнэ

  • By Nomio Nomin
  • 2025-04-30

Сонгодог урлагт дуртай та бүхнийг “Норовбанзад” сангаас зохион байгуулж буй Японы алдарт төгөлдөр хуурч, мастер багш Ажима Кентарогийн концертод хүрэлцэн ирэхийг урьж байна. 

Тэрээр “Норовбанзад” сангаас 2024 оны 10 дугаар сард зохиогдсон “Төгөлдөр хуурын уралдаан 2024” уралдаанд шүүгчээр ажилласан юм. Тэр үед Ажима Кентарогийн Монгол Улсын Консерватори, СУИС-ийн төгөлдөр хуурын оюутнуудад мастер хичээл заасан нь оюутнуудын сэтгэлд хүрсэн байдаг. Улмаар Ажима багшийн хөгжмийн илэрхийлэл, сэтгэл хөдлөл, заах ур чадварыг олны хүртээл болгох, тоглолтыг нь зохион байгуулах сэдэл бий болсон байна.

Ажима Кентаро нь “Токиогийн хөгжмийн их сургууль”-ийг төгөлдөр хуурч мэргэжлээр төгссөн бөгөөд 1998 онд анхны бие даасан тоглолтоо хийснээр уран бүтээлийн гараагаа эхэлжээ. Түүний Накамура Хидэхиротой хамтарсан “Рет at Dawn” CD нь “Records Geijutsu” сэтгүүлийн онцгой бүтээлээр шалгарч, лимбэ, төгөлдөр хуурын өвөрмөц цомог болж олон хувь борлуулагдсан байдаг.

Одоо тэрээр залуу уран бүтээлчдийг сургах үйлсэд шамдан ажиллаж байгаа бөгөөд түүний шавь нар нь PTNA Piano Competition, Дебюссигийн нэрэмжит олон улсын төгөлдөр хуурын уралдаан, Рахманиновын нэрэмжит олон улсын төгөлдөр хуурын уралдаан, Японы сонгодог хөгжмийн уралдаан зэрэгт амжилттай оролцож, олон шагнал хүртээд байна.

Түүний тоглолт тавдугаар сарын 10-ны Бямба гарагт 17:00 цагт Улсын Филармонид болно.

Post Views: 267

About Author / Nomio Nomin

Previous post
Эзлэгдсэн бүс нутагт олзлогдсон эмэгтэй сэтгүүлчийн эд эрхтнийг авсан байжээ
Next post
2025 оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 2-4 нд зохион байгуулагдана

You Might Also Like

Цаг үе, үйл явдал

“Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын бага хурлыг 10 дахь удаагаа зохион байгуулна

2025-06-03
Цаг үе, үйл явдал

“Экологи-Эрдэм” клубын залуус санаачилсан уралдааны эзэд тодров

2024-12-25
Цаг үе, үйл явдал

Сар шинийн баярын өдрүүдээр цагдаагийн алба хаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллана

2025-02-27
Delhii.mn
Copyright © 2023 Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм

Start typing and press Enter to search