нийгэм

Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм
Улс төрЦаг үе, үйл явдал

Дээд шүүхийн шийдвэр иргэдэд шууд, дарга нарт дам үйлчлэх үү?

  • By Nomio Nomin
  • 2025-04-21

Даваагийн Цогтбаатар гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хороо авч хэлэлцэх ёстой ч асуудал удааширсаар. Ер нь их хурлын нөлөө бүхий энэ байнгын хорооноос шийдэж байгаа ажлууд байна уу гэж эргэлзмээр. Тус байнгын хорооны дарга Ж.Бат-Эрдэнэ “Дэгийн тухай хуулинд өөрчлөлт оруулж байж Даваагийн Цогтбаатар гишүүний асуудлыг хэлэлцэнэ” гэж хэлснээс өөр дахиж тайлбар хийгээгүй. Шүүхийн шийдвэр эцсийн шийдвэр байна гэсэн ойлголт энгийн иргэдэд шууд үйлчилдэг ч эрхтэн дархтанд бол үгүй бололтой. Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл энэ асуудлын талаар “Даваагийн Цогтбаатар гишүүний асуудлаар хуулийн мухардалд орсон” гэсэн бол харин УИХ-ын гишүүн Б.Энхбаяр “Хуульд мухардал гэж байдаггүй юм. Хууль мухардсан бол Үндсэн хуулийн Цэц арилгах чиг үүрэгтэй. Үндсэн хуулийн Цэцэд хүсэлтээ гаргаж асуудлыг шийдвэрлүүлэх ёстой. Улсын дээд шүүхийн шийдвэр эцсийнх байна гэсэн Үндсэн  хуультай мөртлөө одоо УИХ нь ард иргэдээсээ хууль биелүүл гэх улс төр, эрх зүй, ёс суртахууны эрхгүй болж байна” гэсэн юм. Үүнээс харахад манай зарим нэг гишүүн, сайд нар хуулиа мэдэхгүй мэдэн будлиад байна уу эсвэл Д.Цогтбаатарыг өмгөөлөөд албаар удаашруулаад байна уу. Ямартаа ч УИХ-ын дарга Д.Амарбаясгалан “Хаврын улс төрийн халуун буухаар энэ асуудлыг хэлэлцэнэ гэжээ.

Post Views: 243

About Author / Nomio Nomin

Previous post
Эх орондоо эргэж ирсэн “Ачит Их” ХХК-ийн захирал П.Цагаан гэрээний ширээнд суух уу?
Next post
П.Батчулуун эмчийн хэрэг дээр салбар зөвлөлийн экспертүүд яагаад ажиллаагүй вэ?

You Might Also Like

Цаг үе, үйл явдал

Менингококкт халдварын сэжигтэй нэг тохиолдол бүртгэгджээ

2025-05-09
Улс төр

Тангараг нь тонгорог болчихсон гишүүн С. Лүндэгтэй Халтмаагийн Баттулга ханьсана

2025-01-27
Улс төр

Хариуцлагатай, хэрсүү сонголт хийх нь

2024-06-26
Delhii.mn
Copyright © 2023 Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм

Start typing and press Enter to search