нийгэм

Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм
Улс төрЦаг үе, үйл явдал

З.Энхболд Засгийн газрын даалгавраар ОХУ-д уулзалт хийсэн үү, үгүй юу?

  • By Nomio Nomin
  • 2025-03-27

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Үндэсний аюулгүй байдлын гишүүнээр ажиллаж байсан буюу УИХ, Ерөнхий сайд, Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хүмүүсийг Монгол Улсаа төлөөлж ажиллах тусгай үүрэгт элчин сайдаар ажиллуулахаар биечилж уулзаж, хүсэлт хүргүүлсэн мэдээлэл гарч байсан билээ. Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг Хархорин хотын асуудал хариуцсан, М.Энхболдыг Ойрхи Дорнодын хамтын ажиллагаа хариуцсан буюу тэндээс хөрөнгө татаж зам бариулах гэхчлэн тус тусын тусгай үүрэгтэй байгаа аж. Гэхдээ яг албажиж Засгийн газраар тусгай үүрэгт элчин сайдаар томилсон тогтоол гараагүй байтал УИХ-ын дарга асан З.Энхболд хийн хоолойн асуудлаар ОХУ-ын талтай уулзалт хийсэн тухай мэдээлэл гарч ирлээ. 

Тэрбээр энэ сарын 21-нд ОХУ-ын Эрчим хүчний сайд Сергей Цивилевтэй Москва хотноо уулзаж, газрын тос, байгалийн хий, нүүрс, цахилгаан эрчим хүчний салбарт хоёр талын хамтын ажиллагааны асуудлаар ярилцсан гэнэ. Тэд энэ үеэр “Сибирийн хүч-2” хийн хоолойн үргэлжлэл болох Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх “Союз Восток” хийн хоолой барих төслийн талаар ярилцсан бололтой. Агаарын бохирдлыг шийдэх нэг боломж хийн хоолойг Монголоор дайруулж, газын хэрэглээг өндөр болгох асуудал байж болох ч яг Засгийн бодлогоор энэ уулзалт болсон эсэх нь хэл ам дагуулж магадгүй л юм.

Ер нь төрийн хар хайрцагны бодлогыг нэгэн үе барьж, мэдээлэлд ойр байж ирсэн энэ хүмүүсийнхээ туршлагыг ашиглах залуу Ерөнхий сайдын бодлого зөв. Нөгөө талаас улс төрийн тавцангаас холдож чадахгүй, эрх ашигт хөтлөгдсөөр байгаа дарга нар ихтэй манай улсын хувьд анхнаас нь эрх үүргийг нь сайн гаргаж өгөхгүй бол бас асуудал дагуулахыг үгүйсгэхгүй. 

Гамшгийн дохио дуугарах та юу хийхээ мэдэж байгаа юу?

Жил бүрийн гуравдугаар сарын дөрөв дэх долоо хоногийн пүрэв гарагт зарлан мэдээллийн дуут дохио буюу гамшгийн дохио дуугарах журмаар өнөөдөр 16:00 цагт дохио дуугарна.

Бид ийм бэлтгэл ажлыг ер ойшоож үздэггүй сул талтай. Гэтэл дэлхийн улс орны иргэд үүнд ач холбогдол өгч бэлтгээд тэр хэрээрээ гамшиг болсон үе бага хохиролтой, барьц алдаггүй. Тэгвэл та дохио дуугарах үед юу хийхээ мэдэж байгаа юу?

Нэгдэх дохио дуугарахад иргэн “Суу, нүүгд, хүлээ” гэсэн дүрмийг баримталж, аюулгүй байдлаа хангаж түр хүлээнэ. Хэрэв та гудамжинд явж байвал, гэрэлтүүлэг, цахилгааны тулгуур багана, өндөр барилга, байгууламж зэргээс холдож биеэ хамгаалан сууж түр хүлээнэ үү. Тээврийн хэрэгслээр явж байгаа тохиолдолд замаас гарч, тээврийн хэрэгслийг унтрааж түр хүлээнэ үү.

Хоёр дахь дохио дуугарахад яарч сандралгүй нэгийн цуваанд орж баруун гар талаа барьж, гүйхгүй, эргэж буцахгүй, нэгнээ түлхэхгүй гэсэн дүрмийг баримталж, байгаа газраасаа гарч, аюулгүй талбайд цугларна. Гарахдаа цахилгаан шат ашиглахгүй байхыг анхааруулж байна.

Гурав дахь дохио дуугарахад  өөрийн харьяаллын засаг захиргааны нэгж болон байгууллагынхаа холбогдох албан тушаалтанд бүртгүүлж, дадлага, сургуульдаа идэвхтэй оролцох учиртай. 

Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага сургуульд ард, иргэдийг идэвхтэй оролцож, гамшгийн үеийн дуут дохио дуугарсан үед авах арга хэмжээний талаарх мэдлэгээ бататгахыг ОБЕГ-аас уриалжээ.

Post Views: 243

About Author / Nomio Nomin

Previous post
Иргэний шилжилт хөдөлгөөнийг зөвхөн нөхөн сонгууль явуулах тухайн хэсгүүдэд зогсооно
Next post
Хуурамч тураах эм, тарилга худалдаж авахгүй байхыг анхаарна уу

You Might Also Like

Улс төр

Нийтээр тэгш, амьдралын чанартай, оюун санаалаг болсон үед л хүндэтгэл эхэлнэ

2024-09-18
Улс төр

Эрдэнэт үйлдвэр яагаад эхний гуравт ч үгүй байгааг Гэлэнгийн Ёндон тайлбарлах ёстой!

2024-11-18
Улс төр

Төрийн захиргааны 133 албан хаагч тангаргаа өргөлөө

2024-07-07
Delhii.mn
Copyright © 2023 Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм

Start typing and press Enter to search