нийгэм

Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм
Цаг үе, үйл явдал

П.Батчулуун эмчийн хэрэг дээр салбар зөвлөлийн экспертүүд яагаад ажиллаагүй вэ?

  • By Nomio Nomin
  • 2025-04-21

“Эрүүл мэнд, эмчийн гаргасан хэрэгтэй холбоотой ямар нэгэн гомдол асуудал үүсэхэд Эрүүл мэндийн яамны сайдын дэргэдийн салбар зөвлөлүүд ажиллах үүрэгтэй байдаг. Энэ салбар зөвлөл 2-3 хүний бүрэлдэхүүнтэй байх бөгөөд чиглэл чиглэлийн эксперт томилж тухайн гомдлыг хэлэлцэх үүрэгтэй байдаг. Энэхүү экспертийн дүгнэлт тухайн хэргийг шийдэхэд маш чухал үүрэг гүйцэтгэдэг” гэж Төрийн шагналт, хүний гавьяат эмч, ЭМЯ-ны Мэргэжлийн салбар зөвлөлийн дарга О.Сэргэлэн эмч хэвлэлд онцлон ярьжээ. Мөн тэрээр “Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах чиглэл Эрүүл мэндийн яамны ерөнхий мэс заслын салбар зөвлөлд хамаарагдаж явдаг. Гэвч эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах салбарын чиглэл сүүлд буюу саяхан байгуулагдаад сар гаран болж байгаа. Тэр болтол ерөнхий мэс заслын салбар хариуцаж явсан. Тэгэхээр салбар зөвлөлийн дарга би мэдээгүй байхад П.Батчулуун эмчийн асуудал дээр экспертүүд ажилласан гэж бодохгүй байгаа” гэж О.Сэргэлэн эмч нэмж хэлсэн байна.

Иймд П.Батчулуун эмчийн хэргийг ямар ч экспертийн багийн дүгнэлтгүйгээр ялласан гэдэг нь шүүхийн шийдвэр зөв гарсан гэхэд эргэлзээ төрүүлж байна. Эрхтэн шилжүүлэн суулгах ажиллагааны талаар хууль шүүх, хэвлэл, иргэд тэр ч байтугай анагаахынхан ч өөрсдөө тэр бүр мэдэхгүй нарийн өвөрмөц салбар. Үүн дээр ЭМЯ яагаад хөдлөөгүй вэ?П.Батчулуун эмчийн гэр бүлийнхэн ЭМ-ийн сайд Т.Мөнхсайхантай уулзах үедээ яагаад энэ мэргэжлийн шинжээчдийг ажиллуулаагүй талаар асуухад “Одоо энэ экспертийн дүгнэлт гарлаа гэхэд нэмэртэй юу” гэж хариу асуусан гэдгийг эмчийн охин Б.Хонгорзулын ярилцлагаас олон нийт мэдэж ихээхэн эгдүүцэж байсан билээ. Яагаад салбарын яам үүн дээр хөдлөөгүй вэ гэдэг нь ихээхэн анхаарал татаж байна. П.Батчулуун эмч анхнаасаа яллагдагчаар татагдах хүртлээ өмгөөлөгчгүй явж ирсэн нь түүнийг алдаа гаргаагүй гэдэгтээ итгэлтэй байсныг харуулдаг. Энэ эмчийн хувьд өмгөөлүүлэх эрх нь зөрчигдөж байснаас гадна мэргэжлийн багаар дүгнэлт гаргуулах боломжийг нь ч салбарын яам нь гаргаж өгөөгүй ажээ. 

Post Views: 538

About Author / Nomio Nomin

Previous post
Дээд шүүхийн шийдвэр иргэдэд шууд, дарга нарт дам үйлчлэх үү?
Next post
Нийслэлд нөөцийн мах худалдаалагдаж буй байршлууд

You Might Also Like

Цаг үе, үйл явдал

БНХАУ-ын дэд дарга Хань Жөний айлчлалтай холбогдуулан өнөөдрөөс зарим замыг хэсэгчлэн ХААНА

2024-09-06
Цаг үе, үйл явдал

“Чингис хаан” үндэсний музей зуны цагийн хуваарьт шилжлээ

2024-05-16
Цаг үе, үйл явдал

Парламентад суудалтай “жижиг” намуудын дарга нар УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлд орно

2024-08-27
Delhii.mn
Copyright © 2023 Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм

Start typing and press Enter to search