нийгэм

Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм
Улс төр

Кубын ард түмэнд нэг сая доллартай тэнцэх хүмүүнлэгийн тусламж үзүүлэв

  • By Болортуяа Р
  • 2024-07-03

Өнгөрсөн онд Кубын ихэнх газар нутаг үерийн гамшигт нэрвэгдэж, эдийн засгийн гол салбарууд нь хүнд хохирол амссантай холбогдуулан Монгол Улсын Засгийн газраас Бүгд Найрамдах Куба Улс /БНКУ/-д 1 сая ам.доллартай тэнцэх хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээр шийдвэрлэжээ. Тусламжийг хүлээлгэн өгөх ёслол 2024 оны зургаадугаар сарын 28-ны өдөр Хавана хотын боомтод болсон байна. 

Арга хэмжээнд Монгол Улсаас Бүгд Найрамдах Куба Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Золжаргал, БНКУ-ын Дотоод худалдааны дэд сайд Грисел Авила Диаз, НҮБ-ын Дэлхийн хүнсний хөтөлбөрийн суурин төлөөлөгч Этиэннь Лабанде нар болон Кубын Гадаад худалдаа, хөрөнгө оруулалтын яам, Гадаад харилцааны яамны төлөөллүүд оролцов.

Тусламжийг НҮБ-ын Дэлхийн хүнсний хөтөлбөрөөр дамжуулан Кубын Вилла Клара болон Сиенфуэгос мужийн 50 мянга гаруй эмзэг бүлгийн иргэдэд зориулж нийт 400 тонн цагаан будаа, 107 тонн ургамлын тос, 250 тонн буурцгийг зургаан сарын турш үнэгүй тараах юм.

Эх сурвалж: Гадаад хэргийн яам

Post Views: 351

About Author / Болортуяа Р

Previous post
Нэг өдөрт 5174 жуулчин хүлээн авч шинэ рекорд тогтоов
Next post
“Тавантолгой түлш”-ийн Зүүн үйлдвэрийн урсгал засвар 70 хувьтай байна

You Might Also Like

Улс төрУлс төр

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн ОУВС-ийн хуралд илтгэгчээр оролцлоо

2025-02-17
Улс төрЦаг үе, үйл явдал

Эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх эхний ажил Оюутолгойн зээлийн хүүг буулгахаас эхэлнэ шүү, эрхэм Ерөнхий сайд аа

2026-01-02
Улс төр

Танилц: Ардчилсан намын саналын эрхтэй Улс төрийн зөвлөлийн гишүүд

2026-01-26
Delhii.mn
Copyright © 2023 Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм

Start typing and press Enter to search