нийгэм

Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм
Дэлхий

Эвэрест болон Гималайн оргилоос 11 тонн хог хаягдал буулгаж устгажээ

  • By Болортуяа Р
  • 2024-06-07

Балбын арми энэ жил Эверест болон Гималайн хоёр оргилоос 11 тонн хог хаягдал, дөрвөн цогцос, нэг араг ясыг буулгаж, устгасан гэж мэдэгдэв. Цэргүүд Эверест, Нупцэ, Лхоцэ уулсаас хог хаягдал, цогцсыг гаргахад 55 хоног зарцуулсан аж. Одоогийн байдлаар  Эверестийг тав гаруй тонн хог хаягдал, 200 гаруй цогцос бүрхсэн гэж тооцоолсон байна. Арми 2019 оноос эхлэн жил бүр цэвэрлэгээ явуулж эхэлсэн. Учир нь оргилд гарах сонирхолтой авирагчдын тоо нэмэгдсэн бөгөөд авирах маршрутад аюултай байжээ.  Сүүлийн таван цэвэрлэгээний үеэр 119 тонн хог хаягдал, 14 хүний цогцос, зарим араг ясыг цуглуулж, цэвэрлэсэн ажээ.

Энэ жил уулчдыг хянах төхөөрөмж зүүж, өөрсдөө ялгадсаа буцаан авчрахыг эрх баригчид сануулж, аврах ажиллагааг сайжруулахыг зорьжээ. Мөн хог хаягдлыг хянаж, цуглуулах ажилд илүү их мөнгө зарцуулж, уул хамгаалагчдын баг байгуулахаар засгийн газар төлөвлөж байна гэж Балбын аялал жуулчлалын газар мэдээлсэн. Хаврын авиралтын улиралд Засгийн газраас 421 уулчинд зөвшөөрөл олгосон байна. Харин өнгөрсөн онд 478 уулчинд зөвшөөрөл олгосон бөгөөд энэ тоонд Балбын хөтчийг оруулаагүй болно. Энэ жил нийтдээ 600 гаруй хүн ууланд авирсан гэсэн тооцоо бий. Үүнээс гадна энэ жилийн эхний хагаст 8 уулчин ор сураггүй алга болсон бол өнгөрсөн жил 19 хүн алга болж байжээ.

Post Views: 298

About Author / Болортуяа Р

Previous post
Налайхад 2 хүн аянгад цохиулжээ
Next post
“Алтаргана-2024” их наадам Булган аймагт болно

You Might Also Like

Дэлхий

“American Airlines”-ын онгоц нисдэг тэрэгтэй мөргөлджээ

2025-01-30
Дэлхий

Селена Гомез, Бенни Бланко нар хуримаа хийжээ

2025-09-28
Дэлхий

Умард Солонгос Өмнөд Солонгосын хил дагуу хэсэгчилсэн хана босгожээ

2024-06-21
Delhii.mn
Copyright © 2023 Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм

Start typing and press Enter to search