нийгэм

Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм
Байгаль, экологиЦаг үе, үйл явдал

Сэтгүүлчдийг байгаль орчны чиглэлээр мэргэшүүлэх сургалт эхэллээ

  • By Nomio Nomin
  • 2025-10-29

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын Талуудын 17 дугаар бага хурал 2026 оны 8 дугаар сарын 17-28-ны өдрүүдэд Монгол Улсад зохион байгуулагдана.

Энэхүү бага хурлын бэлтгэл ажлын хүрээнд Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг зохион байгуулах Үндэсний хорооны Ажлын алба, Конрад-Аденауэр-Сантай хамтран “Үндэсний хэмжээнд сэтгүүлчдийг байгаль орчны чиглэлээр мэргэшүүлэх сургалт”-ыг үе шаттайгаар хэрэгжүүлж байна.

Энэ удаагийн сургалтад үндэсний хэмжээнд байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн чиглэлээр мэргэшиж ажилладаг сэтгүүлчдийн нэгдэл болох “Ногоон пресс” сэтгүүлчдийн клубын гишүүд оролцож байгаа нь тус сургалтын онцлог юм.

Сургалтыг Үндэсний хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Д.Батмөнх нээж, COP17 бага хурлын бэлтгэл ажлын явц болон цаашдын төлөвлөгөөний талаар танилцуулан, сэтгүүлчдийн сонирхсон асуултад дэлгэрэнгүй хариулт өглөө.

Хоёр өдрийн турш үргэлжлэх тус сургалтын хүрээнд оролцогчид уур амьсгал, цөлжилт, газрын доройтлын талаарх мэдлэгээ дээшлүүлж, олон улсын чиг хандлагад нийцсэн мэдээлэл түгээх арга зүйд суралцах юм.

COP17 Зохион байгуулах Үндэсний хороо

Post Views: 134

About Author / Nomio Nomin

Previous post
Цэвэршилтийн үеийн халуун оргих шинж тэмдгийг багасгах шинэ эм АНУ-ын Хүнс, Эмийн Захиргаа (FDA)-ын зөвшөөрлийг авчээ
Next post
НҮБ-ын төлөөлөгчид мод тарьлаа

You Might Also Like

Цаг үе, үйл явдал

Улсын начин Б.Насандэлгэрийн нэрэмжит бөхийн барилдаан болно

2025-05-07
Цаг үе, үйл явдал

Нийслэлд үер, усны гамшгийн эрсдэлийг бүрэн арилгахад ₮4.9 их наяд шаардлагатай

2024-06-14
Цаг үе, үйл явдал

Улсын Их хурал хил холболтын хэлэлцээрийг соёрхон батална

2025-03-17
Delhii.mn
Copyright © 2023 Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм

Start typing and press Enter to search