нийгэм

Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм
Цаг үе, үйл явдал

Наурызын баярыг Сүхбаатарын талбайд тэмдэглэнэ

  • By Болортуяа Р
  • 2025-03-20

 Монгол түмний нэгээхэн хэсэг болох казах үндэстний уламжлалт Наурызын баярыг Сүхбаатарын талбайд энэ сарын 22-ны өдөр тэмдэглэхээр болжээ.

Уг баяраар “Наурыз 2025” соёл, урлагийн концерт, “Казах күрес” буюу казах үндэсний бөхийн барилдаан, гар урлалын үзэсгэлэн, казах гэр, гар урлал, уран бүтээлийн танилцуулга, Наурызын баярын идээ зоог, көже шөл зэргийг сурталчлахаар төлөвлөөд байгаа аж. Энэ үйл ажиллагааг Баян-Өлгий аймгийн Нутгийн зөвлөлийн санаачилгаар зохион байгуулж, НЗДТГ, Нийслэлийн аялал жуулчлалын газар дэмжин хамтран ажиллана. Монгол Улсын нийт хүн амын дөрвөн хувийг казах түмэн эзэлдэг бөгөөд нийт казах иргэдийн 76.5 хувь нь Баян-Өлгий аймагт аж төрдөг байна.

Хаврын урь орж, байгаль дэлхий сэргэн, усны шувууд ирж, мал төллөн, амьтай бүхэн сэргэн цагаан идээ, уураг идэх завшаан тохиодог үед энэ баяр болдгоороо онцлогтой. Казахууд нарыг шүтэх бөгөөд гуравдугаар сарын 22-ны өглөө эртлэн босож нарыг шинжин, тухайн жилийнхээ өнгө төрхийг хэлэлцдэг байна. Уг баярыг мөн нарны баяр ч гэж нэрийднэ. Наурызын баяраар ахан дүүс, хотол олноороо учран золгож, аксакалуудаа (ахмадууд) хvндэтгэх ялдамд үр хүүхэд, залуусдаа эрхэм сургаалаа хайрлан хүртээж, үдэж буй оныхоо ажил үйлс, ололт амжилтаа шүүн хэлэлцдэг аж.

Наурызыг 1926 оноос хориглосон гэх боловч 1940-өөд оны эцэс хүртэл Баян-Өлгийд тэмдэглэдэг байлаа. Харин 1990 оны Ардчиллын дараа үндэсний үзэл, ёс заншил сэргэснээр өргөн дэлгэр тэмдэглэх болж, төр засгаас анхаарал хандуулан өндөр ач холбогдол өгөх болжээ. Дэлхий дахинд Ойрхи Дорнод, Балканы хойг, Төв Ази, Кавказ зэрэг газар нутгийн 300 сая гаруй хүн энэхүү баярыг өргөн тэмдэглэн өнгөрүүлдэг байна.

2010 оноос эхлэн Тажикстан, Азербайжан, Афганистан, Казахстан, Кыргыз, Иран, Туркменистан, Турк зэрэг орны төлөөлөгчдийн өргөн барьсан хүсэлтийн дагуу НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 64 дэх хуралдааны үеэр Наурызыг Олон улсын баяр болгон баталжээ. Харин ЮНЕСКО 2012 оны есдүгээр сарын 30-нд Наурызын баярыг Дэлхийн халдашгүй соёлын өвд бүртгэсэн байна. “Наурыз” гэдэг нь перс гаралтай үг бөгөөд “нау-шинэ”, “рыз- өдөр” буюу “шинэ өдөр” гэсэн утгатай үг юм.

Post Views: 217

About Author / Болортуяа Р

Previous post
Өнөөдөр “Дэлхийн аз жаргалын өдөр” тохиож байна
Next post
Н.Энхбаяр: Би ерөнхий сайдад хархорин, уул уурхайн тусгай үүрэгт элчингээр ажиллая гэж хэлсэн

You Might Also Like

Цаг үе, үйл явдал

Монголын уулчид Эверестийн оргилд амжилттай гарлаа

2025-05-19
Цаг үе, үйл явдал

ОБЕГ: Алба хаагчид 42 гэрийг нүүлгэн шилжүүлж, нийтийн эзэмшлийн талбайд ариутгал хийлээ

2024-06-20
Цаг үе, үйл явдал

Алтайн өвөр говио хамгаалъя” нэртэй хэлэцүүлэгт оролцоорой

2025-04-25
Delhii.mn
Copyright © 2023 Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм

Start typing and press Enter to search