нийгэм

Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм
Цаг үе, үйл явдал

Бусдыг хэл амаар доромжилсон ачилтын компанийн ажилтныг 100 нэгжээр торголоо

  • By Болортуяа Р
  • 2025-04-08

Энэ оны гуравдугаар сарын 22-ны өдөр нэр бүхий цахим хаягаас “Ачилтын компанийн ажилчид бусдыг хэл амаар доромжилсон” гэх агуулга бүхий видео мэдээлэл олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн.

Цагдаагийн байгууллагаас уг үйлдлийг бүртгэлд авч, иргэн “Т”-ийн хэрүүл маргаан үүсгэж, олон нийтийг үл хүндэтгэн танхайрсан үйлдэлд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулж, харьяа дүүргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

Шүүхээс тухайн иргэний үйлдэлд энэ оны 04 дүгээр сарын 04-ний өдөр шүүгчийн шийтгэврээр Зөрчлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйлд заасны дагуу 100 мянган төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж, шийдвэрлэсэн байна.

Тэгвэл цаана нь хохирч үлдсэн иргэний гомдлыг хэн барагдуулах нь тодорхойгүй. Үүнд төр ч тэр машин ачилтын компани ч тэр хохирсон иргэнээ үл тоосоор удсан. Төр нь иргэнээ хохирохгүй байх тогтолцоог бий болгож, машин ачилтын компани хууль дүрмээрээ ажиллавал нэгнийгээ үл хүндэтгэсэн үйлдэл гарахгүй байх боломжтой юм.

Иргэд та бүхэн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг сахин мөрдөж, тээврийн хэрэгслийг замын зорчих хэсэг, явган хүний гарц, замын тэмдгээр зөвшөөрөгдөөгүй хэсэгт зогсоож, түр, удаан зогсоох журам зөрчиж бусад тээврийн хэрэгсэл болон явган зорчигчийн хөдөлгөөнд саад учруулахгүй байхыг хүсье.

Post Views: 211

About Author / Болортуяа Р

Previous post
И-Монголиа системээр 1072 хувьцааны ногдол ашгийн үлдэгдлээ хэрхэн хүлээн авах сонголтоо хийгээрэй
Next post
“Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийн хувьцаатай холбоотой хэргийн давж заалдах шүүх хурал нөгөөдөр болно

You Might Also Like

Улс төрЦаг үе, үйл явдал

П.Цагааны “Ачит ихт” тэргүүтэй компаниуд 34 хувиа өгье гэжээ

2025-03-21
Цаг үе, үйл явдал

Бүтээн байгуулалтын төслүүдэд ажиллах мэргэжилтнүүдийг БНХАУ-д бэлтгэнэ

2024-08-19
Цаг үе, үйл явдал

“Бид эмэгтэйчүүд” чуулганаар орон нутгийн шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх талаар хэлэлцэнэ

2025-05-22
Delhii.mn
Copyright © 2023 Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм

Start typing and press Enter to search