нийгэм

Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм
Улс төр

Н.Энхбаяр: Би ерөнхий сайдад хархорин, уул уурхайн тусгай үүрэгт элчингээр ажиллая гэж хэлсэн

  • By Болортуяа Р
  • 2025-03-20

Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүнээр ажиллаж байсан хүмүүсийг Засгийн газрын Тусай үүрэгт Элчин сайдаар урьж ажиллуулах тухай Ерөнхий сайд ярьсан.  Энэ дагуу Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүнээр буюу Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдаар ажиллаж байсан хүмүүстэй уулзаж, Засгийн газрын Тусгай үүрэгт Элчин сайдаар томилох саналыг хэд хэдэн эрхэмд тавьсан. 

Тус албан тушаал нь Засгийн газрын хэрэгжүүлэхээр зарлаад байгаа 14 мега төслүүдээс гадна  Монгол Улсыг төлөөлж дотоодод болон олон улстай хэлцэл хийх, урагшлуулах үүрэгтэй байх юм. Харин  энэ талаар Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр “Ерөнхий сайд туршлагатай, гадаад дотоодод харилцаа холбоотой хүмүүс бидний ажилд туслаач. Хамтран ажиллаач, зарим ажлыг хариуцаж хөөцөлдөөч гэсэн санаачилга гаргасан.

Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хүмүүс ганц биш хоёр, гурван асуудал хариуцаж болно гэсэн. Миний хувьд энэ санаачилгыг дэмжиж байгаагаа хэлсэн. Би олон жил Хархорины асуудлыг анхаарч ирсэн. Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа Хархориныг бүсийн тулгуур төв болгох статусыг дэмжиж байсан. УИХ-ын дарга байхдаа сэргээн босгох шавийг тавьсан.

Тиймээс би “Та нар итгэж байгаа бол Хархорины асуудлыг хариуцан ажиллая. Монголын нэр нүүр болсон хот болгоход хамтарч ажиллаж болно гэсэн. Хоёрдугаарт, Монгол Улс нүүрснээс хэтэрхий хараат байна. Энэ нь эргээд сөрөг үр дагавар бий болгох талтай. Тиймээс Монгол Улс уул уурхайн түүхий эдээ боловсруулдаг чадалтай болмоор, шинэ технологийг хөгжүүлмээр байна гэж би олон жил ярьж байгаа.

Тиймээс шинэ дэвшилтэд технологийг хариуцъя, залуучуудыг дэмжье, сургая, залуу бизнесменүүдийг төрүүлэхийн төлөө ажиллая гэсэн.Ерөнхий сайд “Таны саналыг ойлголоо, хүлээж авлаа” гэсэн. Шийдвэрээ гаргана гэж бодож банаа. Одоо бол албан ёсны шийдвэр гаргаад, надад хариуцуулж өгсөн ажил алга. Би Тусгай үүрэгт элчингээр томилогдвол цалингаасаа татгалзаж байгаа. Цалин өгнө ч гээгүй л дээ. Цалин ярьж магадгүй шүү тэгвэл хэрэггүй. Би цалингийн төлөө ажиллаагүй. Өөрийнхөө хуримтлуулсан туршлага, мэдлэг боловсролоо энэ хоёр асуудалд төвлөрүүлж, ажиллаж болно гэдэг саналаа хэлсэн” гэлээ.

Post Views: 280

About Author / Болортуяа Р

Previous post
Наурызын баярыг Сүхбаатарын талбайд тэмдэглэнэ
Next post
Шинээр худалдаан гарч буй iPhone 16e утас үнийн хувьд хямд ч үйлдлийн функцууд нь багасчээ

You Might Also Like

Байгаль, экологиУлс төр

АЛТАЙН ӨВӨР ГОВИОС МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИД ИРҮҮЛСЭН МАЗААЛАЙН АЙЛТГАЛ

2025-02-28
Улс төр

НББХ-ны дарга П.Анужин ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн захирал Др.Сайа Мау Пиукалаг хүлээн авч уулзлаа

2024-04-29
Улс төр

Тойргийн бус бүсийн тоглогч П.Анужин

2024-06-25
Delhii.mn
Copyright © 2023 Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм

Start typing and press Enter to search