нийгэм

Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм
Цаг үе, үйл явдал

Азийн шатарчид Монголд цугаллаа

  • By Болортуяа Р
  • 2025-04-24

Монголын шатрын холбоо болон Азийн шатрын холбоо хамтран дэлхийн цомд оролцох эрх олгох Азийн 3.3 бүсийн аварга шалгаруулах тэмцээнийг Улаанбаатар хотод зохион байгуулж байна. Монгол, Филиппин, Сингапур, Хонконг, Вьетнам, Малайз болон Индонез гэсэн долоон орны 110 шатарчин оюун ухаан, ур чадвараа уралдуулж эхэллээ. Тэмцээнийг зохион байгуулах давуу эрхийн дагуу манай улсаас нээлттэй ангилалд 42, эмэгтэйчүүдэд 48 шатарчин оролцож байна. Харин гадаадын 21 шатарчин Азийн 3.3 бүсийн аваргын төлөө өрсөлдөхөөр манай улсад иржээ.

“Холидэй Инн” зочид буудлын бага танхимд болж буй Азийн 3.3 бүсийн аварга шалгаруулах тэмцээний эхний өргийн тоглолт өчигдөр болж, нээлттэй ангилалд 25 шатарчин тэргүүлж эхэллээ. Өнөөдөр тэмцээний хоёр дахь өргийн тоглолт 15.00 цагаас эхэлнэ.

2023 оны Азийн 3.3 бүсийн тэмцээний аварга их мастер С.Билгүүн тэргүүтэй манай шатарчид энэ тэмцээнд маш том зорилго тавин оролцож байгаа. Тэмцээнд түрүүлсэн шатарчин Дэлхийн цомд оролцох эрх авдгаараа онцлогтой юм. Тиймээс нээлттэй ангилалд тэмцээн зохион байгуулах давуу эрхийн дагуу манай шатарчид урьдчилсан дотоодын өрсөлдөөнөөс эрхээ авсан билээ.

Сонирхуулахад: Азийн бүсийн тэмцээн нь Монголын шатрын спортын түүхэнд үе, үеийн шатарчдын амжилтыг тодоор бичсэн байдаг. Одоогоос 65 жилийн Энэтхэгт болсон бүс хоорондын тэмцээнд гавьяат багш С.Мөөмөө гуравдугаар байр эзэлж байсан бол 1966 онд Монгол олон улсын мастер Л.Мягмарсүрэн Монголын шатарчдаас анх удаа энэхүү тэмцээнд түрүүлсэн юм. 1969 онд түүний үзүүлсэн амжилтыг Монголоос төрсөн анхны олон улсын мастер Т.Үйтүмэн давтсан түүхтэй. Мөн 1972 онд олон улсын мастер С.Хандсүрэн Монголын эмэгтэй шатарчдаас анх удаа түрүүлсэн. Энэ амжилтаараа тэр манай улсаас төрсөн анхны эмэгтэй олон улсын мастер болж байжээ. Харин 2000 он гарсаар энэ тэмцээнд манай шатарчид түрүүлж, дэлхийн цом зэрэг том тэмцээнд оролцох эхлэлийг тавьж байлаа. 2023 онд Азийн 3.3 бүсийн тэмцээнд их мастер С.Билгүүн тэргүүлснээр Монгол Улсад 54 жилийн дараа аварга цолыг авчирсан түүхэн ялалтыг бичсэн түүхтэй. Түүний хувьд энэ жилийн тэмцээнд түрүүлж, дэлхийн цомд өрсөлдөх эрх авах зорилготой байгаа гэдгээ тэмцээний өмнө хэлсэн юм.

Post Views: 223

About Author / Болортуяа Р

Previous post
“Зоонозын халдварт өвчний тэргүүлэх чиглэл тодорхойлох хэлэлцүүлэг” болно
Next post
НҮБ-ын Хүүхдийн Сангийн шинэ элчээр “МАК-ийн гүйцэтгх захирал Н.Цэлмүүн томилогджээ

You Might Also Like

Цаг үе, үйл явдал

Өмнөговь аймгийн Баян-Овоо суманд газар хөдөллөө

2024-06-18
Байгаль, экологиЦаг үе, үйл явдал

МОНГОЛ УЛС ХҮЛЭМЖИЙН ХИЙН ЯЛГАРЛЫГ 30.3% БУУРУУЛАХ АМЛАЛТ, БОДЛОГОО ТАНИЛЦУУЛНА

2025-11-18
Цаг үе, үйл явдал

БНБУ-ын Ерөнхийлөгч А.Г.Лукашенко Монгол Улсад төрийн айлчлал хийж байна

2024-06-04
Delhii.mn
Copyright © 2023 Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм

Start typing and press Enter to search