нийгэм

Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм
Цаг үе, үйл явдалЭрүүл мэнд

Улаанбурхан,  Менингококк, томуугийн тархалт өндөр эрсдэлтэй байна

  • By Болортуяа Р
  • 2025-03-14

Халдварт өвчин судлалын үндэсний төв (ХӨСҮТ)-өөс улаанбурхан өвчний нөхцөл байдлын талаар өнөөдөр /2025.03.14/ мэдээлэл өглөө. 

Менингококкт халдвар буюу “Цахилгаан менингит”-ийн нэг сэжигтэй тохиолдол ХӨСҮТ-д тусгаарлагдан эмчлүүлж, шинжлүүлж байсан нь лабораторийн шинжилгээгээр батлагджээ. 

Улаанбурхан өвчний тухайд өчигдрийн байдлаар улсын хэмжээнд батлагдсан тохиолдлын тоо 14 байсан бол тархалт хөдөө орон нутагт нэмж илрэн, 18 хүрээд байна. Тухайлбал, өнгөрсөн шөнө Өмнөговь аймгаас 12 сорьц авчран шинжилснээс гурав нь батлагджээ. 

Цагаан сарын золголтын дараагаас Ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдийн дундаас улаанбурхан өвчний хавьтлын тохиолдол олноор нэмж бүртгэгдэж байгаа ба нийслэлийн Ерөнхий боловсролын 23 дугаар сургууль,  “Эхлэл” сургуулиас ирсэн сорьцуудын шинжилгээний хариу түрүүчээсээ батлагдсаныг анхаарууллаа.

Түүнчлэн Улаанбурханы дархлаажуулалт болон нөхөн дархлаажуулалтыг өрх, дүүргийн эмнэлэгт, сайн дурын дархлаажуулалтыг ХӨСҮТ-д хийж байна. Иймээс иргэд олон нийт вакцинд хамрагдсан эсэхээ тодорхойлж, хамрагдаагүй бол дархлаажуулалтдаа хамрагдах хэрэгтэй. Улаанбурхны халдварыг хяналтдаа авахад иргэдийн оролцоо, дэмжлэг хэрэгтэйг эмч мэргэжилтэнүүд тодотголоо.

Post Views: 197

About Author / Болортуяа Р

Previous post
Чансаа өндөр 64 бөхийн барилдаан энэ сарын 29-нд болно
Next post
АНУ-д ахин нэгэн онгоцны осол боллоо

You Might Also Like

Цаг үе, үйл явдал

Монголын уулчид Эверестийн оргилд амжилттай гарлаа

2025-05-19
Цаг үе, үйл явдал

“Налуу-Ухаа” эдийн засгийн тусгай бүсийг хөгжүүлэх талаар ярилцлаа

2024-05-31
Цаг үе, үйл явдал

Ирэх сарын нэгнээс насжилт өндөр машинд хотын дугаар олгохгүй

2025-05-06
Delhii.mn
Copyright © 2023 Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм

Start typing and press Enter to search