нийгэм

Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм
Цаг үе, үйл явдал

Чансаа өндөр 64 бөхийн барилдаан энэ сарын 29-нд болно

  • By Болортуяа Р
  • 2025-03-14

 Монголын үндэсний бөхийн холбоо, үндэсний үйлдвэрлэгч “Бест буйдан” компанитай хамтран чансаа өндөр шилдэг 64 бөхийн “Бест баззер” барилдааныг өнгөрсөн жил зохион байгуулж байсан билээ.

Тэгвэл тус барилдаан энэ жил хоёр дахь удаагаа зохион байгуулагдах гэж байна. Тодруулбал, энэ сарын 29-ний бямба гарагт Монгол бөхийн өргөөнд чансаа өндөр 64 барилдах юм. Уг барилдаан нь учраа бөхөө сугалаагаар сонгодгоороо онцлогтой. Өөрөөр хэлбэл, нэгийн даваанд аварга цолтой хоёр бөх ч таарах магадлалтай гэсэн үг.

Энэхүү барилдаанд түрүүлсэн бөх 20 сая төгрөгийн бай шагнал гардах бол үзүүрлэсэн нь 10 саяын эзэн болно. Харин их шөвөгт шалгарсан нь таван сая төгрөгийн мөнгөн шагнал хүртэх юм. Түүнчлэн уран мэх хийсэн бөхийг нэг сая төгрөгөөр урамшуулахаас гадна 1-3 давсан бөх 200-400 мянган төгрөгийг давааны бай авах ажээ.

Дашрамд дурдахад, өнгөрсөн жилийн анхдугаар барилдаанд аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр түрүүлж, улсын үнэн зоригт харцага Б.Зоригтбаатар үзүүрлэж байсан юм. 

Post Views: 293

About Author / Болортуяа Р

Previous post
Трамп Путинг “Танго” хийхийг уриалсны дараа Путин Киевт дроноор цохилт өгөв
Next post
Улаанбурхан,  Менингококк, томуугийн тархалт өндөр эрсдэлтэй байна

You Might Also Like

Цаг үе, үйл явдал

Энэ онд шинээр 1.8 км үерийн далан барьжээ

2024-10-08
Цаг үе, үйл явдал

Төрийн албаны ерөнхий шалгалт орон даяар эхэллээ

2024-05-22
Цаг үе, үйл явдал

Симба хэмээх  Ц.Батааг хулгайлсан хэргийг шүүнэ

2025-03-24
Delhii.mn
Copyright © 2023 Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм

Start typing and press Enter to search