нийгэм

Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм
Дэлхий

АНУ-д ахин нэгэн онгоцны осол боллоо

  • By Nomio Nomin
  • 2025-03-14

Өнгөрсөн пүрэв гарагт 1006 дугаартай Боинг 737-800 онгоц Колорадо Спрингс нисэх онгоцны буудлаас орон нутгийн цагаар 16:52 цагт хөдөлж, Даллас Форт Уэрт олон улсын нисэх онгоцны буудал руу чиглэсэн боловч хөөрөөд удаагүй байхад хөдөлгүүрт нь чичирхийлэл мэдрэгдсэнийг хөлгийн багийхан Холбооны нисэхийн удирдлагын газарт мэдээлжээ.

Денверийн онгоцны буудалд газардаад төд удалгүй хөдөлгүүрт гал гарч, зорчигчид гулсуур ашиглан онгоцноос гарч амжжээ. Мөн зарим зорчигчидыг онгоцны далавч хэсэг дээр зогсоож, буудлын ажилчдын тусламжтайгаар шат ашиглан шатаж буй онгоцноос шилжүүлсэн гэж Холбооны Нисэхийн Захиргаа мэдэгджээ. Онгоцонд нийт 172 зорчигчид, онгоцны багийн зургаан гишүүн байжээ. ABC News мэдээлснээр нүүлгэн шилжүүлэх явцад цөөн хэдэн хөнгөн гэмтэл гарсан бөгөөд зургаан зорчигчийг эмнэлэгт хүргэсэн байна.

Өнгөрсөн нэгдүгээр сард Америкийн агаарын тээврийн нисэх онгоц нисдэг тэрэгтэй мөргөлдөж, 67 хүний ​​амийг авч одсон билээ. Энэ ослоос хойш хэдэн долоо хоногийн дараа Дональд Трамп “Холбооны Нисэхийн Захиргаа”-ны ажилтнуудыг халсан байдаг. Эдгээр осол, үйл явдлууд олон нийтийн агаарын тээврийн салбарт итгэх итгэлийг алдагдуулсаар байгаа юм.

Post Views: 291

About Author / Nomio Nomin

Previous post
Улаанбурхан,  Менингококк, томуугийн тархалт өндөр эрсдэлтэй байна
Next post
Холливудын од Мерил Стрипийн шинэ “үерхэл”

You Might Also Like

Дэлхий

Ертөнцөд Монголын нэрийг ХҮҮХНҮҮД л гаргаж байна

2024-08-30
Дэлхий

Дани улс эмэгтэйчүүдээ хугацаат цэргийн албанд дайчилна

2024-03-15
Дэлхий

Ким Кардашианыг шүтэн бишрэгчид нь “бүдүүлэг” хэмээжээ

2024-11-04
Delhii.mn
Copyright © 2023 Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм

Start typing and press Enter to search