нийгэм

Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм
Эрүүл мэнд

Улаанбурхан өвчний 10 дахь тохиолдол батлагдлаа

  • By Болортуяа Р
  • 2025-03-10

Улаанбурхан өвчний 9 болон 10 дахь тохиолдол лабораториор батлагдлаа.

Эдгээр батлагдсан тохиолдлууд тандалт судалгаагаар улаанбурханы эсрэг товлолт дархлаажуулалтад хамрагдаагүй хүүхдүүд байна.

Иймд эцэг, эх, асран хамгаалагчид хүүхдийнхээ эрүүл мэндэд хариуцлагатай хандаж, улаанбурханы эсрэг товлолт вакцинд бүрэн хамруулах, хэрэв хоцорсон бол нөхөн дархлаажуулалтад өрх, сумын эрүүл мэндийн төвд очин хамруулж хамтран ажиллана уу.

Халдвар дамжих зам: Агаар дуслын замаар халдвар тархахаас гадна халдвартай хүний хамар буюу хоолойн шүүрэлтэй шууд хүрэлцсэнээс халдварлана. Улаанбурхан бол хамгийн их халдвартай өвчнүүдийн нэг юм.

Халдварын нууц үе: Өвчний нууц үе ойролцоогоор 10 хоног. Халдварт өртсөн цагаас халуурах шинж тэмдэг илэрч эхлэх хүртэл 7-18 хоног болдог. Харин тууралт гарч эхлэх хүртэл гол төлөв 14 хоног байдаг ба цөөн тохиолдолд 21 хоног хүртэл уртасдаг.

Халдвартай байх үе: Өвчний урьтал үе эхлэхээс нэг хоногийн өмнөөс эхлээд тууралт гарч эхэлснээс хойш 4 хоног өнгөрөх хүртэлх хугацаанд халдвартай байна.

Мэдрэг хүн ам: Улаанбурханаар өвчлөөгүй буюу дархлаажуулалтанд хамрагдаагүй бүх насны хүмүүс уг өвчинд өртөмхий байдаг.

Улаанбурхан өвчний үед дараах шинж тэмдэг илэрнэ.
            Халуурах- 1-4 өдөр үргэлжилнэ.
Нүдны салст үрэвсэх
Хамраас нус гоожих
Ханиалгах
Амны салстад улаан хүрээтэй цагаан толбо үүсэх, бие сулрах, цочромхой болох,  уйлагнах,  толгой өвдөх, хоолонд дургүй болох, нойр хямрах зэрэг шинжүүд илэрнэ.

Дээрх шинж тэмдэг дээр нэмэгдээд чихний ар хэсэг нүүрнээс эхлэн толбот-гүвдрүүт тууралт гарч эхлэх бөгөөд доошилсоор бүх биеэр тууралт гарна. Тууралт арилахдаа гарсан дарааллаараа ялимгүй хогжруут гуужилт бүхий хүрэн бор өнгийн нөсөө үүсэх ба 1-3 долоо хоногийн дараа арилна.

Эмчилгээ:

Хүндрээгүй үед гэрээр эмчилнэ. Хүүхдийг тусгаарлан хэвтрийн дэглэм баримтлуулна.

Витамин эмчилгээ хийнэ. /А витаминыг эмчийн заалтаар уулгана./

Тэжээллэг чанартай хөнгөн хоол өгч, шингэн их уулгана. Хамгийн гол нь асаргаа сувилгаа чухал:

Амны хөндийг буцалсан ус, 2%-ийн содын уусмалаар зайлуулна. Нүдийг 20%-ийн сульфацил натрийн уусмалаар өдөрт 3-4 удаа 2-3 дуслаар дусаах, буцалсан усаар угаах, ор дэрний хэрэглэл цэвэр байлгах зэргээр ариун цэвэр сайн сахих, өрөөг дулаан чийглэг, агааржуулалт сайтай байлгах. Чийгтэй цэвэрлэгээ тогтмол хийнэ.

Хүндэрсэн үед: Эмнэлэгт хэвтүүлж эмчийн хяналтад эмчлүүлнэ.

Анхааруулга:

Халууралт тууралт бүхий өвчний шинж тэмдэг илэрвэл харьяа Сум, Өрхийн эрүүл мэндийн төвдөө хандан зөвлөгөө авч ХӨСҮТ- ийн 89016199, 75 103 100 утсанд хандана уу.

Post Views: 276

About Author / Болортуяа Р

Previous post
Музейн нээлттэй өдрүүд энэ сарын 13-ныг хүртэл үргэлжилнэ
Next post
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл 4 хоногийн дараа дуусна

You Might Also Like

Эрүүл мэнд

Аравдугаар сар: Хөхний хорт хавдрыг таниулах сар

2024-10-14
ДэлхийЭрүүл мэнд

ДЭМБ антибиотикт тэсвэртэй халдварын тоо нэмэгдэж байгааг анхааруулж байна

2025-10-15
Эрүүл мэнд

Орон даяар нэмэлт дархлаажуулалт эхэллээ

2024-08-20
Delhii.mn
Copyright © 2023 Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм

Start typing and press Enter to search