нийгэм

Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм
Улс төр

Хүүхэд хамгааллын тухай хуулиар анх удаа нийгмийн ажилтантай боллоо

  • By Болортуяа Р
  • 2025-02-17

Монгол Улсын Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулга хэрэгжиж эхэлсэн. Ингэснээр Засгийн газрын 237 дугаар тогтоол гарч, Монгол Улсад анх удаа анхан шатанд буюу сум хороодод хүүхэд, гэр бүлийн асуудал хариуцсан нийгмийн ажилтнууд анх удаа цоо шинээр ажиллах боломж бүрдэж байгаа аж.

Дээрх шийдвэрийн дагуу шинээр томилогдсон хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтнуудыг ажлын байранд нь чиглүүлэх, мэргэжлийн ур чадварыг нь нэмэгдүүлэх зорилгоор нийслэлийн хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтныг чиглүүлэх, мэргэшүүлэх сургалтыг өнөөдөр /2025.02.17/ Улаанбаатар зочид буудлын хурлын танхимд зохион байгууллаа.

Улсын хэмжээнд 833 хүүхэд, гэр бүл асуудал хариуцсан нийгмийн ажилтан ажиллах бөгөөд мэргэшүүлэх сургалтыг зургаан бүсэд зохион байгуулжээ. Энэ удаагийн сургалтад Нийслэлийн 9 дүүргийн 150 хороонд ажиллахаар сонгогдсон 161 хүүхэд гэр бүлийн нийгмийн ажилтанууд хамрагджээ. Тэд хүүхэд, гэр бүлийн чиглэлээр төрөөс баримталж буй бодлого шийдвэрийг анхан шатанд хүргэж, хэрэгжилтийг хангах чухал үүргийг хүлээн ажиллах аж. Үүнтэй холбоотойгоор нийгмийн ажилтнууд хамтарсан багуудтай хамтран ажиллаж, туслалцаа үзүүлнэ.

Улсын хэмжээнд 53 улсын байцаагч ажилладаг бөгөөд 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс 92 болж нэмэгджээ. Хүүхэд гэр бүлийн салбар өмнө нь нийгмийн ажилтангүй байсан бөгөөд энэ нийгмийн ажилтнуудад тодорхой мэргэжлийн индексийг зааж өгч байгаа аж.

Тодруулбал, нийгмийн ажилтан, гэр бүл судлаач, социологич, багш, эрхзүйч, сэтгэлзүйч болон нийгмийн хамгааллын чиглэлээр ажилладаг хүмүүс багтана. Энэ салбарт 1100 орчим төрийн албан хаагч ажилладаг бол даруй 83 хувиар нэмэгдэж, 1900 орчим алба хаагч ажиллахаар болж буй. Эдгээр хүмүүс хүүхдийн эрхийг хамгаалах, эрх нь зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх хүрээнд хамтран ажиллах аж.

Өнөөдрийн мэргэшүүлэх сургалтад нийслэлийн есөн дүүрэгт ажиллах 163 нийгмийн ажилтан хамрагдажээ. Тухайн нийгмийн ажилтан мэдрэмжээрээ эрсдэлт нөхцөлийг илрүүлж, мэргэжлийн байгууллагад мэдээлж, холбон зуучлах үүрэгтэй аж.

Post Views: 250

About Author / Болортуяа Р

Previous post
УИХ-ын гишүүний араас Говь-Алтай аймгийн ИТХ-ын дарга шүүхээс ял сонсчээ
Next post
78 дахь удаагийн Британийн кино академийн шагнал гардуулах ёслол боллоо

You Might Also Like

Улс төр

Нутгийн хойд хэсгээр хүйтэрч, цасан шуурга шуурна

2024-12-02
Улс төр

Улаанбаатар хотод гол нэрийн зарим хүнсний барааны үнэ 1.8% өсчээ

2024-06-05
Улс төр

Шуурхай мэдээ: Галыг унтраахаар ажиллаж байна

2024-04-08
Delhii.mn
Copyright © 2023 Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм

Start typing and press Enter to search