нийгэм

Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм
Улс төр

Захиалгаар хүний амь хөнөөлгөсөн этгээдийг Австралиас албадан авчирлаа

  • By Болортуяа Р
  • 2024-05-02

2015 онд Монгол Улсын иргэн “А”-г бусдын захиалгаар хутгалж, амь насыг нь хөнөөсөн гэмт хэргийг үйлдсэн этгээд нь ОХУ-аар дамжин БНХАУ руу оргон зайлжээ.

Тухайн этгээдийг интерполын шугамаар эрэн сурвалжлан олж тогтоон 2017 онд БНХАУ-аас шилжүүлэн авч холбогдох хэргийг шалгахад “Б” гэгчийн захиалгаар уг хүн амины гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдсон байна.

Тиймээс хүнийг алах гэмт хэргийг үйлдэх захиалгыг өгсөн “Б” нь тухайн үед мөн гадаад улсад оргон зайлсан байсныг Интерполын шугамаар олон улсын хэмжээнд эрэн сурвалжилж “Шувуу” ажиллагааны хүрээнд Австрали улсад байгааг нь тогтоожээ. Улмаар тус улсын эрх бүхий байгууллагуудтай хамтран ажилласны дүнд 2024.04.30-ны өдөр Монгол улсад албадан авчрах ажиллагааг явуулж байна.

Түүнийг Монгол улсад авчрах ажиллагааг Хууль зүй, дотоод хэргийн яам болон Цагдаагийн Ерөнхий Газраас Австралийн Холбооны Улсын Хууль сахиулах байгууллагууд, тус улсын Интерполын Үндэсний төв товчоотой хамтран амжилттай зохион байгууллаа гэж ЦЕГ-аас мэдээллээ.

Post Views: 350

About Author / Болортуяа Р

Previous post
Улаанбаатарт өдөртөө 25 хэм дулаан байна
Next post
Хүчтэй борооны улмаас Хятадад хурдны зам нурж, 24 хүн амиа алджээ

You Might Also Like

Улс төр

Халаасны хулгайчаас болгоомжил!

2024-02-05
Улс төр

“Тавантолгой төмөр зам” ХХК 8 дугаар сард 398.9 мянган тонн ачаа тээвэрлэлээ

2024-09-05
Улс төр

ОБЕГ:Үерийн усанд автсан 387 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэж, 1018 иргэний аюулгүй байдлыг хангалаа

2024-08-22
Delhii.mn
Copyright © 2023 Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм

Start typing and press Enter to search