нийгэм

Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм
Дэлхий

БНХАУ: Мьянмар дахь мафийн гэр бүлийн зарим гишүүдэд цаазын ял оноолоо

  • By Болортуяа Р
  • 2025-09-30

Хятадын шүүх Мьянмар дахь луйврын төвүүдийг ажиллуулдаг Мин овогт гэр бүлийн 39 гишүүнд ял оноолоо. Эндээс 11 гишүүнд нь цаазын ял, 11-д нь бүх насаар хорих ял, тавд нь хоёр жилийн дараа хэрэгжих цаазын ял, үлдсэн хүмүүст нь 5-24 жилийн хорих ял тус тус оноожээ.

Мин овогт гэр бүл нь Мьянмарын Хятадтай хиллэдэг Лауккай гэх хотыг мөрийтэй тоглоом, хар тамхи, луйврын төв болгон хувиргасан дөрвөн овгийн нэг юм. Мьянмар улс 2023 онд хатуу арга хэмжээ авч, эдгээр гэр бүлийн олон гишүүнийг баривчлан, Хятадын эрх баригчдад хүлээлгэн өгч байжээ.

Гэр бүлийн толгойлогч Мин Сючан нь амиа хорлосон бөгөөд бусад гишүүнийг Хятадын засгийн газарт хүлээлгэн өгсөн нь энэ юм.

Шүүхийн олж тогтоосноор Мин овогт гэр бүл болон бусад гэмт бүлэглэлүүд 2015 оноос хойш харилцаа холбооны луйвар, хууль бус казино, хар тамхины наймаа, биеэ үнэлэлт зэрэг гэмт хэрэгтэй холбогдэжээ. Тэд мөрийтэй тоглоом болон луйврын ажиллагаанаас 10 тэрбум юанийн ашиг орлого олсон ажээ. Цаашилбал, тэднийг луйврын төвийн хэд хэдэн ажилтны үхэлтэй холбоотой болохыг тогтоосон байна. Тухайлбал, Хятад руу буцаахгүйн тулд ажилчдаа буудаж хөнөөсөн хэрэг нэг удаа гарч байжээ.

Мин гэр бүл нь нэгэн цагт Мьянмарын Шан мужид хамгийн хүчирхэгт тооцогддог байв. Лауккай дахь луйврын төвүүд нь дор хаяж 10 мянган ажилтантай байсан гэдэг.

Хятад болон бусад хөрш зэргэлдээ оронд казино хууль бус байдаг. Үүнийг далимдуулан Лауккайд энэ төрлийн бизнес цэцэглэж, олон төрлийн луйврын ашигтай талбар болсон юм. Тэр бүү хэл НҮБ Лауккайг дэлхийн томоохон луйврын сүлжээний гол төв гэж үздэг аж.

ЭХ СУРВАЛЖ: BBC

Post Views: 118

About Author / Болортуяа Р

Previous post
Явган хүний зам засварын ажил 55 хувьтай үргэлжилж байна
Next post
ГССҮТ: 32 Залуу эмч мэргэжилтнээр бүл нэмлээ

You Might Also Like

ДэлхийУлс төр

Эквадорт тог тасарч эмнэлэг метроны үйл ажиллагаа тасалджээ

2024-06-20
Дэлхий

Холливудын од Мерил Стрипийн шинэ “үерхэл”

2025-03-14
Дэлхий

56 настай Хью Жэкман шинэ найз бүсгүйтэй болсон уу? Эсвэл цуурхал уу?

2024-10-25
Delhii.mn
Copyright © 2023 Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм

Start typing and press Enter to search