нийгэм

Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм
Улс төр

“ЯЛТЫН БАГА ХУРАЛ-80 БА МОНГОЛ УЛС”

  • By Болортуяа Р
  • 2025-02-10

“Ялтын бага хурал-80 ба Монгол улс эрдэм шинжилгээний хурал болов.

Монгол Улсын Гадаад харилцааны яам, Шинжлэх Ухааны академи болон Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Стратеги судалгааны хүрээлэн хамтран “ЯЛТЫН БАГА ХУРАЛ-80 БА МОНГОЛ УЛС” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг ГХЯ-ны Зөвшилцөл танхимд зохион байгууллаа.

ЗХУ-ын Ялта хотноо 1945 оны 02 дугаар сарын 04-11-ний өдөр Дэлхийн Хоёрдугаар дайны дараах дэлхийн дэг журмын талаар Холбоотон гурван улсын тэргүүн нар хэлэлцсэн байдаг.

Энэхүү бага хурлын үеэр Монголын статус-кво-г хүлээн зөвшөөрсөн явдал Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг олон улсын тавцанд бэхжүүлэх үйл явцын үндэс суурийг тавьснаараа ач холбогдолтой гэгддэг билээ.

Энэ удаагийн бага хуралд ОББЭЭС, доктор Р.Болд “Ялтын бага хурал ба Монгол Улс”, ХИС-ийн ОУХНУС-ийн захирал, ШУ-ны доктор Д.Уламбаяр “Дипломатын эрх зүйн хүлээн зөвшөөрөх үйл status quo”: Мөн чанар, үзэгдэл”, ОББЭЭ, профессор Д.Баярхүү “Монголын асуудлаарх Зөвлөлт-Дундад иргэн улсын хэлэлцээ ба гэрээ” болон ШУА-ийн доктор Н.Хишигт “Бүх ард түмний санал асуулга, олон улсын үр дүн” сэдвээр тус тус илтгэл тавьж, хэлэлцүүлсэн байна.

Эрдэм шинжилгээний бага хуралд ҮАБЗ-ийн АА, ГХЯ, ШУА-ийн ОУСХ, ТУЗХ, БХЭШХ, АБСХ, МУИС, ХИС, МОСААХ зэрэг байгууллагын төлөөлөл оролцжээ.

Post Views: 215

About Author / Болортуяа Р

Previous post
Азийн өвлийн спортын IX наадам Хятадын Харбин хотод эхэллээ
Next post
Япон: Нүхэнд унасан жолоочийг эрэн хайх ажиллагааг зогсоолоо

You Might Also Like

Улс төр

Өнөөдөр Сонгинохайрхан, Баянгол, Баянзүрх, Налайх дүүргийн зарим байршилд цахилгаан хязгаарлана

2024-03-11
Улс төр

Оюутан цэргийн бүртгэл маргааш эхэлнэ

2024-02-29
ДэлхийУлс төр

Хятадын Шанхай хотод хар салхинаас болж “Улаан” анхааруулга зарлажээ

2024-09-16
Delhii.mn
Copyright © 2023 Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм

Start typing and press Enter to search