нийгэм

Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм
Дэлхий

“American Airlines”-ын онгоц нисдэг тэрэгтэй мөргөлджээ

  • By Болортуяа Р
  • 2025-01-30

АНУ-ын Армийн “Black Hawk” нисдэг тэрэг Вашингтон хотын захад байрлах Рейган үндэсний нисэх онгоцны буудлын ойролцоо зорчигч тээврийн онгоцтой мөргөлджээ. Одоогийн байдлаар хүний амь нас эрсдээгүй ч “Black Hawk” нисдэг тэрэг нисэх зурвас руу ойртож байхдаа мөргөлдсөн гэж Холбооны нисэхийн удирдлага болон цагдаагийн газраас мэдэгджээ.

Албаныхны мэдээлснээр, мөргөлдсөн онгоц нь Канзас мужийн Вичита хотоос ниссэн “American Airlines” компанийн 5342 дугаар нислэг байсан аж. Ослын дараа Рейганы үндэсний нисэх онгоцны буудлын бүх ажиллагааг түр зогсоосон бөгөөд “Онцгой байдлын албаныхан нисэх онгоцны буудалд гарсан ослын эсрэг хариу арга хэмжээ авч байгаа аж. Терминал нээлттэй хэвээр байна” гэж нисэх буудлын удирдлага “Х” хуудаснаа нийтэлсэн байна. “American Airlines” компанийн осолдсон онгоц Вашингтон хотын дундуур урсдаг Потомак голд унасан бөгөөд бүс нутгийн эрх баригчид бүх зорчигчдыг аврах ажиллагааг эрчимжүүлэхийг тушаажээ. Канзас мужийн сенатч Жерри Моран, Рожер Маршалл нар Потомак голд унасан нисэх онгоцны талаар эрх баригчидтай холбогдож, яаралтай тусламжийн ажиллагаа явуулахыг уриалсан байна. Осол юуны улмаас гарсан нь тодорхойгүй байгаа.

Мөргөлдсөн “Black Hawk” нисдэг тэрэгт гурван цэргийн алба хаагч байжээ. Осол гарах үед Вашингтоны цаг агаар 10 хэмийн дулаан байсан ч Потомак голын ус дөнгөж 1 хэмийн дулаантай байсныг АНУ-ын Цаг уурын алба анхааруулжээ.

Тиймээс осолдсон онгоцонд байгаа зорчигчид хүйтний цочрол мэдрэх эрсдэлтэйг сануулж, аврах ажиллагааг түргэсгэхийг хүсжээ. Хүйтний цочрол мэдэрсэн тохиолдолд хяналтгүй, хурдан амьсгалах, амьсгал давчдах зэрэг физиологийн хариу урвалыг өдөөдөг байна.

Одоогийн байдлаар, тус бүс нутгийн бараг бүх хууль сахиулах байгууллага эрэн хайх, аврах ажилд дайчлагдаж байна гэж хууль сахиулах байгууллагын эх сурвалж “CNN” агентлагт мэдээлэв. Мөн осолдсон онгоцноос зорчигчдыг аврахаар онцгой байдлын шумбагчид ажиллаж байна.

ЭХ СУРВАЛЖ: CNN

Post Views: 184

About Author / Болортуяа Р

Previous post
Налайх дүүрэгт менингококк халдварын нэг тохиолдол бүртгэгдлээ
Next post
Хоёр хүүхэд менингококкоор өвдсөнөөс нэг хүүхэд эндлээ

You Might Also Like

Дэлхий

Турк улсад цэргийн сургуулилт хийж байсан онгоц осолдож хоёр хүн амиа алджээ

2024-06-05
Дэлхий

Волверины “ТАСАРЦАН” бие

2024-09-05
Дэлхий

ОХУ-ын ерөнхийлөгч Хойд Солонгост айлчилна

2024-06-18
Delhii.mn
Copyright © 2023 Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм

Start typing and press Enter to search