нийгэм

Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм
Дэлхий

Үхлийн аюултай, эмчлэх боломжгүй Marburg virus Руанда улсад гарчээ

  • By Nomin E
  • 2024-10-01

Эболагийн вирусын хамаатан гэгдэх Марбург вирусээр өвдсөн хүмүүсийн 10 хүн тутмын 8-9 нь нас бардаг гэсэн тооцоо байна. Одоогоор вакцин, эмчилгээ байхгүй тул эмч нар өвчтөнд халдварыг даван туулахад нь туслахад анхаарал тавихаас өөр хийж чадах зүйл алга байна. Амиа алдсан хүмүүсийн ихэнх нь эрчимт эмчилгээний тасагт ажиллаж байсан эрүүл мэндийн ажилтнууд байжээ. Руандаа улсад нийт 26 батлагдсан тохиолдол бүртгэгдсэн ч 300 орчим хүнийг эрсдэлтэй гэж үзэж байна. 

Эрүүл мэндийн сайд ноён Нсанзимана толгой хүчтэй өвдөх, булчин өвдөх, халуурах, суулгах, гэдэс хямрах, бөөлжих зэрэг өвчний шинж тэмдэгтэй хүмүүсийг ажил, сургуульдаа явахгүй байхыг зөвлөж, эмнэлгийн тусламж авахыг уриалаад байна.  Марбургийн вирус нь Эбола вирусын халдвартай ижил төрлийн өвчин боловч үхэлд амархан хүргэдэгээрээ илүү аюултай. Халдвар авсан өвчтөнүүд ихэвчлэн “сүнс шиг” болж, нүд болон царай нь илэрхийлэлгүй болох шинж тэмдэг үзүүлдэг гэж яригдаж байна.

Дэгдэлт нь ихэвчлэн уг вирусыг биедээ тээдэг жимсний сарьсан багваахай амьдардаг газарт тохиолдож байна.

Марбургийн вирус нь бие махбодын шингэнээр халдварладаг. Эхээс хүүхдэд хөхөөр, шүлс, бэлгийн замаар дамжиж халдахаас гадна хувцас болон орны даавуугаар дамжин халдаж байна. Шинж тэмдгүүд илрэх хүртэл 2 хоногоос 21 долоо хоног хүртэл хугацаанд илэрдэг байна. Марбургийн вирусын халдварын эхний үе шат нь бусад энгийн өвчлөлийн шинж тэмдэгтэй төстэй тул хүмүүс хүндрүүлэх тохиолдлууд байгаа нь түгшүүр төрүүлж байгаа юм байна. 

Марбургийн вирус нь хамгийн их үхэлд хүргэдэг эмгэг төрүүлэгчдийн нэгд тооцогддог бөгөөд ДЭМБ-ын мэдээлснээр дэгдэлтийн онцлог, халдварын төрлөөс хамааран нас баралтын түвшин 88 хүртэл хувьтай байдаг. Нийт тохиолдлын нас баралтын дундаж түвшин 50 орчим хувьтай байгаа нь Эбола вирусын халдвартай төстэй байгаа нь халдвар авсан хүмүүсийн тал орчим хувь нь нас барах магадлалтай байна. 

Post Views: 260

About Author / Nomin E

Previous post
Орон нутгийн түвшинд бүсгүйчүүд манлайлан ажилладаг жишиг дэлхийд ТРЕНД болоод байна
Next post
Их багтаамжийн урт автобуснуудыг нийтийн тээврийн үйлчилгээнд явуулж эхэллээ

You Might Also Like

Дэлхий

56 настай Хью Жэкман шинэ найз бүсгүйтэй болсон уу? Эсвэл цуурхал уу?

2024-10-25
Байгаль, экологиДэлхий

Өвөл аялахад хамгийн таатай 7 орон

2025-10-17
Дэлхий

Тайванийн Ерөнхийлөгчийн болон парламентын сонгуулийн үр дүн гарав

2024-01-17
Delhii.mn
Copyright © 2023 Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм

Start typing and press Enter to search