Нийслэлийн Налайх дүүрэгт менингококк халдварын нэг тохиолдол бүртгэгдлээ. Онцгой комисс яаралтайгаар хуралдаж эхэллээ. Өвчний шинж тэмдэг илэрч, баталгаажсан тул ойрын хавьтлыг илрүүлэх ажлыг явуулж эхэлсэн байна. Гэхдээ аль төрлийн менингокок халдвар гэдгийг шинжилж байгаа.
Иймд Налайх дүүргийн сургууль, цэцэрлэгүүдэд ариутгал хийж эхэлсэн бөгөөд Голомт цогцолбор сургууль, 160 дугаар сургууль, 307 дугаар цэцэрлэгүүдийг маргаашаас хаахаар болжээ.
Зөвлөмж: Менингококк хүрсэн хүний амь нас цаг минутаар хэмжигдэж эхэлдэг тул шинж тэмдэг илэрсэн бол яаралтай эмнэлэгт хандахыг сануулж байна. Энэ өвчин Налайх дүүрэгт бүртгэгдээд байгаа юм.
– Нянгаар халдварладаг, маш богино хугацаанд хүндэрдэг өвчин
– Хүний тархины бүрхүүл үрэвсэж хүндэрнэ
– Цусанд халдвар орж, цусны хордлого үүсгэдэг
– Агаар дуслын замаар халдварлана
– Халдвар хамар, хоолой хэсэгт хадгалагдаж, эрүүл хүн тээгч болдог
– Бага насны хүүхэд, өндөр настан, дархлаа сул хүмүүс хамгийн түрүүнд өртөнө
Шинж тэмдэг
– Өндөр халуурах /39-40/
– Толгой хүчтэй өвдөх
– Дотор муухайрах бөөлжих
– Ухаан самуурах, таталт өгөх
– Хүзүү хөшиж, урагш бөхийж чадахгүй болох
– Гэрэл дуу чимээнд хэт мэдрэг болох
Урьдчилан сэргийлэх
– Амны хаалт тогтмол зүүх
– Олон нийтийн газар зорчихгүй байх
– Хувийн ариун цэвэр дээд зэргээр сахих
– Дархлаа дэмжих