нийгэм

Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм
Улс төр

О.Амгаланбаатар гишүүн байнгын хорооны даргаасаа ёс зүйн сануулга авлаа

  • By Nomin E
  • 2025-01-29

Говийн Их дархан цаазат газарт Нарансэвстэйн боомт нээхээр шаргуу хичээж байгаа УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар нутгийнхаа иргэдтэй уулзах уулзалт дээрээ “Мазаалай харсан хүн байна уу, ер нь байдаг ч юм уу, үгүй ч юм уу гэж халуурахдаа байгаль хамгаалагчдыг алт ухдаг гэж, эрдэмтэн судлаачдыг мазаалайн нэрээр мөнгө олдог гээд элдвээр хэлж байгаа бичлэг олон нийтийн сүлжээнд тарж байсан. Үүний дараа эрдэмтэн судлаачид эрхэм гишүүнд гомдолтой байгаа учир асуудлыг хуульд заасны дагуу авч хэлэлцэхийг хүсч, УИХ-ын Ёс зүй, дэгийн байнгын хороонд өнгөрсөн арваннэгдүгээр сард гомдол гаргасан байдаг. Байгаль хамгаалагчдын холбооноос ч мэдэгдэл гаргаж, О.Амгаланбаатар гишүүнийг уучлал хүсэхийг шаардаж байсан билээ. Хэдийгээр гишүүд дотооддоо нэгнийхээ асуудлыг авч хэлэлцэж, ёс зүйн алдаа гаргасан эсэхийг шийднэ гэдэг асуудалтай мэт боловч ард түмний саналаар тэднийг төлөөлнө гэж сонгогдчихоод амны зоргоор доромжилж байдаг гишүүдэд хатуу сануулга болох ёстой учраас эрдэмтэн судлаачдын энэхүү гомдолд тус байнгын хорооноос ямар хариу өгөх нь анхаарал татаж байсан юм. Өнгөрсөн арваннэгдүгээр сард гаргасан энэ гомдол магадгүй 126 гишүүнтэй энэ парламентын хувьд анхны ёс зүйн гомдлын асуудал ч байсан байж магадгүй. Тэгвэл эрдэмтэн судлаачид, байгаль хамгаалагчдын амны зоргоор доромжилсон эрхэм гишүүний асуудлыг УИХ-ын Ёс зүй, дэгийн байнгын хороо хэрхэн авч хэлэлцсэн талаараа хариу ирүүлжээ. Уг албан бичигт “Говийн Их дархан цаазат газрын А бүсийн хамгаалалтын захиргаанд ажиллаж байсан үе, үеийн удирдлага, байгаль хамгаалагч, ажилтнууд болон эрдэмтдийн нэр төр, алдар хүндийг Улсын Их Хурлын гишүүн О.Амгаланбаатар нь гутаан доромжилсон, худал мэдээлэл тараасан гэх асуудлаар ирүүлсэн гомдлыг тус Байнгын хороо хүлээн авч, судлан үзлээ. Монгол Улсын Их Хурлын 2021 оны 105 дугаар тогтоолоор баталсан Улсын Их Хурлын гишүүний ёс зүйн дүрмийн 10 дугаар зүйлийг баримтлан тус Байнгын хорооноос Улсын Их Хурлын гишүүн Б.Хэрлэнгээр ахлуулсан 3 гишүүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг томилсон бөгөөд тус ажлын хэсэг талуудтай уулзан асуудлыг судлан үзэж, шалгасан болно. Ажлын хэсгийн санал, дүгнэлтэд үндэслэн Байнгын хорооны дарга миний бие Улсын Их Хурлын гишүүний ёс зүйн дүрмийн дагуу Улсын Их Хурлын гишүүн О.Амгаланбаатартай биечлэн уулзаж, уг асуудлын талаар ярилцан, зөвлөгөө өгч цаашид төрийн түшээ хүн олон нийтийн уулзалт, хурал, цуглаанд төрийн өндөр албан тушаалтны ёс зүйн манлайлал үзүүлж ажиллах шаардлагатай байгааг анхаарч ажиллахыг сануулсан болно гэж Ёс зүй, дэгийн байнгын хорооны дарга Б.Баярбаатар” гэжээ. Аймгийн Засаг даргаар хоёронтоо ажиллаж байгаад төрийн түшээ болж, Төрийн ордонд ажиллах болсон О.Амгаланбаатар гишүүн хэрхэн олон нийттэй харьцаж байх талаараа байнгын хорооны даргаасаа сануулга авлаа.

Post Views: 2,960

About Author / Nomin E

Previous post
ЗГ: 3 дугаар сарын 1-ний өдрөөс хойш хаврын морин уралдаан зохион байгуулах эсэхийг орон нутаг хариуцна
Next post
Налайх дүүрэгт менингококк халдварын нэг тохиолдол бүртгэгдлээ

You Might Also Like

Улс төр

Х.Баттулга, Ж. Оджаргал хоёр хоёулаа Монголын өмнө буруутай

2024-12-25
Улс төр

СЕХ: Н.Номтойбаярыг нэр дэвшигчээр бүртгэж, үнэмлэх олгохоор шийдвэрлэлээ

2024-06-13
Улс төрЦаг үе, үйл явдал

Спикер Д.Амарбаясгалан Оксфордод монгол судлаачидтай уулзав

2025-03-21
Delhii.mn
Copyright © 2023 Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм

Start typing and press Enter to search