Улс төрийн хураангуй…
Чуулган завсарлачихсан. Гэтэл язганаад л байна, манай гишүүд. 126-д, ер нь дэвшил байна аа байна. Улс оронд юу болж бүтэхгүй байна, түүнд цаг алдалгүй шууд дуугардаг болж байна. Нээлттэй, шулуухан, сайхан. Намын, Засгийн дөрөнд нэг их хамжааргалагдахгүй байр суурь, үзэл бодлоо илэрхийлэн, гол нь, үнэнийг хэлээд байгаа нь чухал юм. Өчигдөр тийм үзүүлэлт төгс өдөр байлаа. Х. Баасанжаргал гэдэг гишүүн, Монголын морин спортынхныг шүүмжиллээ. Нэгдүгээрт, хүүхдийн эрх хамгаалж, цаашилбал, энэ холбоо, уг спортыг дагаж хууль бус мөнгө, улс төржилт, тэр битгий хэл Засгийн газрыг барьцаалж ч байж болохоор үйлдлүүд гардаг аа гэж мэдэгдэв. Ганцаараа зогсоод ийн, ийн хэлсэн гишүүний үгэнд авах юм маш их байна. Улс төрд ихээхэн холбоотой нь үнэн. Их мөнгө эргэдэг үнэн. Монголын дундаж айлд зуун сая төгрөг бэлэн байхгүй. Гэтэл дундаж уяачид болж байж л байдаг. Морины үнэ тэрбум хүрсэн. Ийм лут үнэлгээ, хандлага мориныхонд бий. Монголын амьдралын алтан дундаж ямар билээ, мориныхны халхайлт ямар билээ. Нүдэн дээр өнгө төрх нь өөрөө хэлээд өгдөг. Х. Баасанжаргалыг буруутган, мэтгэнэ, тэнэг байна гэх олон хүн харагдаж байна. Х.Баасанжаргалын ярьсануудыг базааж сонсон, дүгнэлт хийх , шийдвэр гаргах тун болсон. Ер нь, улс төрчид морины соёлоос хол байх ёстой. Жирийн иргэн болоод тэр ажлаа хийх ёстой. Сонгуульд уяачдын нөлөө, хоморго ямар их байдаг чинь ерөөсөө л улс төрчидтэй холбоотой. Хассуурийн Ганхуяг хөмхий зуугаад шахам ярина лээ. Ганц мод Гашуун сухайтыг холбох зөвшлийн ерөнхий төлвийг үзээд, ганцхан олборлох дээр л бид ажиллах нь, тээвэрлэлт байлгаж үзээрэй, гуйя гэнэ билээ. Арга ядарсан хүний үг харагдаад байна лээ. Кино хийж, баялаг, хөгжилд саад бологсдыг баатар болгодог үнэхээр таалагдахгүй байна гэсэн. Түүний түмэн зөв, үнэн. П. Сайнзориг мөн энэ өнгөөр хэлсэн. Анх орчихоод гээд бүүрэлхсэн, доош нь хийдэг бололтойм билээ, үнэндээ туй ч хамаагүй шүү, хэлэхээ хэлнэ л гэж байгаа харагдав. Эр хурга, зүйтэй л гэмээр байна. Тэрбээр, хамтарсан Засгийн өнгөн дээр томилгоонууд хийгдээд, тэр нь авлигатай тэмцэх агуулгыг чинь ямар ч утга учиргүй болгож байна шүү гээд Д. Үүрийнтуяа, Н. Пунцаг гэдэг хүмүүсийн жишээн дээр тов тодорхой хэлэв. Тэгээд зарчмаа бариа, ингэж хамтрахгүй ээ гээд шууд шүүмжлэв. Ийм л байх ёстой юм л даа. Тэр мөн кино хийж улсыг гацаагсдыг баатарлаг болгодог жигшим явдалтай үл эвлэрэхээ төгс илэрхийлсэн. Б.Энхбаяр ээлжит үнэн үгээ мөн хэллээ. Засгийн газрын пи арыг хамгийн том оффтейк гэрээг хийгч компанийн захирал асан хүн хийж байна. Ийм байж болохгүй. УИХ, Засгийн газар нүүрсний мафид бүрэн удирдагдаж, залагдаж байна гэсэн ямар ч маргаангүй үнэн шүү дээ. Эдгээр гишүүдийн шүүмжлэлүүд бүгд Засгийн газарт, мөн УИХ-д хаяглагдаж байна. Тэд чухам үнэнг хэлж байна. Төслүүд хөдөлж байгаа нь сайн ч, үүний дор, сайны хаялагад буруу томилгоо, буруу зөвшимж, айлд өм цөм ашигтай хэлцлүүд айсуй нүүрлэн байгаа нь харамсалтай. Эцсийн эцэст, 126-гийн оюун ухаанаас бүгд хамаарна. Эл дөрвөн гишүүн шиг агуулгаар мэтгэхэд алдаа их л бага байна байх даа.
Z man