нийгэм

Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм
Улс төр

Тангараг нь тонгорог болчихсон гишүүн С. Лүндэгтэй Халтмаагийн Баттулга ханьсана

  • By Nomin E
  • 2025-01-27

Сүрэнжавын Лүндэг хэмээх хүн Дархан, Төв, Сэлэнгийн ард түмнийг үгүйсгэж байна. Хэрхэн яаж үгүйсгэж байна гэхээр, өөрсдийгөө төлөөл УИХ-д гээд илгээсэн байтал энэ хүн хууль тогтоох хуралдаа нэг ч суугаагүй, 126 гишүүнийг ийм үзүүлэлтээрээ манлайлж байгаа юм. Тэгэхээр мөнөөх Сэлэнгэ, Дархан, Төвийн ард түмний дуу хоолой, парламент дахь ашиг сонирхол, төлөөлөл Лүндэгийн уналттай зэрэгцэн уруудаж байгаад олон түмэн ундууцах нь аргагүй. Энэ хүнд ихэрхэл, хэнэггүйтэл давамгайлжээ. Сонгогчдоо ч огоорч. Ерөнхийлөгчийн зөвлөх, туслах явсан хүн гэхээр ийм болдог юм болов уу. Спикерт зөвлөдөг дүүтэй болохоороо ингэж доль цохьдог гэж баймааргүй. Гишүүн А.Ариунзаяа хурал таслагсдыг цалинг нь хасаж,  ард түмнээс уучлал гуйлгана гэж. Хөнгөднө. Гэхдээ, одоо яая гэхэв, ийм зохицуулалт байгаа хойно, Сүрэнжавын Лүндэг бөхийн өргөөнд бөхчүүд  уучлал эрдэг шиг бүр ард түмэнд мэхийн уучлалт гуйх нь ононо. Сүхбаатарын талбайд гуйх нь ч онож мэдэх. Хэвлэл мэдээллийг цуглуулаад, Сүрэнжавын Лүндэг би гэмээн хүлээе, дахиж хурлаа таслахгүй гээд. Тангараг нь тонгорог болчихсон гишүүн С. Лүндэгтэй Халтмаагийн Баттулга ханьсана. Хурал таслалтаар энэ хоёр магнайдаа тоос хүргээгүй. Ш. Сүрэнжав найрагч байсансан бол, бараг Лүндэгийн өмнөөс уучлал гуйж байгаа. Тийм ёс зүйтэй, ард түмэнч, халуун цогтой найрагч байсан даа. Ш. Лүндэг аавынхаа нэрийг сайнаар л гаргах учиртай юм даа.

Д. ОРГИЛ

Post Views: 300

About Author / Nomin E

Previous post
Лувсаннамсрайн Л. Оюун-Эрдэнэ, Дамдины Ганзориг хоёрын хэн нь ажлаа үргэлжлүүлэх ёстой вэ!
Next post
Х.Баасанжаргал, Б.Энхбаяр, П.Сайнзориг, Х.Ганхуяг гишүүд ЗГ, УИХ-ыг үнэн зөв шүүмжлэв

You Might Also Like

Улс төр

Иргэд, иргэний нийгмийн байгууллагууд Орон нутгийн сонгуулиар жендэрийн квотыг 30+ байлгахыг намуудад уриалж байна

2024-08-22
Улс төр

Казахстан Улсын Ерөнхийлөгч К.Токаев Монгол Улсад төрийн айлчлал хийнэ

2024-10-25
Улс төр

УИХ-ын гишүүн Д. Энхтүвшин: Хамтарсан Засгийн газарт орсон улс төрийн намуудын дөрвөн сарын өмнө амлаж байсан амлалтуудыг эргэн сануулъя

2024-11-04
Delhii.mn
Copyright © 2023 Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм

Start typing and press Enter to search